МУБИС-ийн Багшийн сургуулийн II курсийн оюутнуудаас “Үг судлал” хичээлээр авах батлах шалгалтын асуулт
2012-2013 оны хичээлийн жилийн II улирал
Батлав.БС-ийн ССТ-ийн эрхлэгч................Ц.дэлгэрсайхан
ХНУТ-ийн эрхлэгч......................... Г.Бямбацэрэн
Билет-1
1. Монгол хэл-5 хуудас-57 дасгал Г, Д, Е (10 оноо)
2. Язгуур, түүний онцлог, ангилал (30 оноо)
3. Даалгаврыг зааврын дагуу хий.(10 оноо)
Бодомжийг бодоод, В даалгаврыг гүйцэтгэ.
А.Дагавар нь үг хувилгах үүрэгтэй.
Б.Нөхцөл нь үг бүтээх үүрэгтэй.
В.Угсраа үгийг ялга. арга билиг,шар шувуу, хөл хөөрцөг, унадаг дугуй
Билет-2
1. Монгол хэл-5 хуудас-115 дасгал В, Д, Е (“Мэдэхгүйн тухай шоглол”) (10 оноо)
2. Ойролцоо нэр, түүний онцлог, ангилал (30 оноо)
3. Даалгаврыг зааврын дагуу хий. (10 оноо)
Үгийн бүтцийг зөрчих тохиолдлыг гүйцээж, жишээгээр батал.
А...............................+ТЯ
Б.цагт нэр+..........................
В............+ нэр үг бүтээх дагавар
Г...................................
Д..............................................
Е..........................................
Ё.................................................
Билет-3
1. Монгол хэл-5 хуудас-35 дасгал 3, 4, 5 (10 оноо)
2. Эсрэг нэр, түүний онцлог, ангилал (30 оноо)
3. Даалгаврыг зааврын дагуу хий. (10 оноо)
Бодомжийг бодоод, В даалгаврыг гүйцэтгэ.
А.Нэрийн тийн ялгалын нөхцөл нь үйл үгийг нэр үгтэй холбодог.
Б.Үйлийн тийн ялгалын нөхцөл нь үйл үгийг үйл үгтэй холбоно.
В.”аз жаргалын” бүтээврийн задлал хий.
Билет-4
1. Монгол хэл-5 хуудас-60 дасгал В, Г, Д (10 оноо)
2. Юмыг нэрлэх үг буюу жинхэнэ нэр, түүний онцлог (30 оноо)
3. Даалгаврыг зааврын дагуу хий. (10 оноо)
Бодомжийг бодоод, В даалгаврыг гүйцэтгэ.
А.Эсрэг нэрийг үгийн сангийн ба хам сэдвийн гэж ангилдаг.
Б.Цөм утга нь гол утга мөн.
В.”нүд” үгэнд утгын хүрээ үүсгэ.
Билет-5
1. Монгол хэл-5 хуудас-68 дасгал Д, Е, Ё (10 оноо)
2. Үндэс, түүний ангилал (30 оноо)
3. Даалгаврыг зааврын дагуу хий. (10 оноо)
Бодомжийг бодоод, В даалгаврыг гүйцэтгэ.
А.Цагт нэрийн дагавар нь гурван цаг ялган заадаг.
Б.Үйлийн нөхцөлийг холбох ба төгсгөх гэж ангилдаг.
В.”та” үгийг тийн ялгалын нөхцөлөөр хувилга.Ямар хувиргал болох вэ?
Билет-6
1. Монгол хэл-5 хуудас-72 дасгал Г, Д, Е (10 оноо)
2. Монгол үгийн бүтцийн онцлог, бүтээврүүдийн байр, зөрчих тохиолдол(30 оноо)
3. Даалгаврыг зааврын дагуу хий. (10 оноо)
Бодомжийг бодоод, В даалгаврыг гүйцэтгэ.
А. Залгавар бүтээврийг язгуур ба нөхцөл гэж ангилдаг.
Б.Бүтээврийг үүргээр нь үг бүтээх ба үг хувилгах гэж ангилдаг.
В. “ширээ” утгын хүрээ үүсгэ.
Билет-7
1. Монгол хэл-5 хуудас-83 дасгал А, Б, Д (10 оноо)
2. Орон цагийг нэрлэх үг, түүний онцлог, ангилал (30 оноо)
3. Даалгаврыг зааврын дагуу хий. (10 оноо)
Бодомжийг бодоод, В даалгаврыг гүйцэтгэ.
А.Үг бүтээх дагаврыг үүргээр нь бүтээлч, бүтээлч бус гэж ангилдаг.
Б.Үг бүтэх задлаг арга нь үг нийлэх арга юм.
В.”суралцагсдаас” бүтээврээр задал.
Билет-8
1. Монгол хэл-5 хуудас-90 дасгал 1, 2, 3 (10 оноо)
2. Төлөөлөх үг, түүний онцлог, ангилал (30 оноо)
3. Даалгаврыг зааврын дагуу хий. (10 оноо)
Өгөгдлийг гүйцээ.
А. Үндсийг бүтцээр нь ............................ ба ........................... гэж ангилна. Б.Жинхэнэ нэрийн бүтэц дэх бүтээврүүд нь ...+...+...+...+ гэсэн дэс дараатай. В.”гэрлэх” үгэнд хэлц үгээр ойролцоо нэр үүсгэ.Ямар хувиргал болох вэ?
Билет-9
1. Монгол хэл-5 хуудас-144 дасгал Б, В, Г (10 оноо)
2. Шинжийг нэрлэх үг буюу тэмдэг нэр, түүний онцлог (30 оноо)
3. Даалгаврыг зааврын дагуу хий. (10 оноо)
Өгөгдлийг гүйцээ.
А.Тооны нэрийг утгаар нь үндсэн тооны нэр.......... гэж ангилдаг.
Б.Идэвхтэй язгуурыг ........................................ гэж ангилдаггүй.
В.”нүд унагах, хараа булаах, сэтгэл булаах” үгсийн утгыг энгийн үгээр илэрхийл.Ямар хувиргал болох вэ?
Билет-10
1. Монгол хэл-5 хуудас-101 дасгал Б, Е, Ё (10 оноо)
2. Үйлийг нэрлэх үг буюу үйл үг, түүний онцлог, ангилал (30 оноо)
3. Даалгаврыг зааврын дагуу хий. (10 оноо)
Бодомжийг бодоод, В даалгаврыг гүйцэтгэ.
А.гял-, арз-, дэлд- зэрэг нь дүрслэх язгуур мөн.
Б.сэрчигнэ, товш, гангана үгс дуурайх язгуураас бүтжээ.
В.Үгсийг холбон зэрэгцээ үг бүтээ. жаргал, нөхөр, цэнгэл, дайсан
Билет-11
1. Монгол хэл-4 хуудас-86 дасгал 4, 5, 7 (10 оноо)
2. Ерийн ба оноосон нэр, түүний онцлог (30 оноо)
3. Даалгаврыг зааврын дагуу хий. (10 оноо)
Өгөгдлийг гүйцээ.
А.Үгийг аймаглах үгзүй, ......................, ..................... зарчмууд бий.
Б.Хувилах үгсийг төгс хувилах, ....................., ......................... гэж ангилна.
В.”бэлтгүүлбэл” бүтээврээр задал.
Билет-12
1. Монгол хэл-4 хуудас-99 дасгал 1, 2, 3 (10 оноо)
2. Хэлц үг, түүний онцлог, ангилал(30 оноо)
3. Даалгаврыг зааврын дагуу хий. (10 оноо)
Өгөгдлийг гүйцээ.
А.Хүний нэрзүйг үечлэлээр нь................., ..............., .............. гэж 3 ангилна.
Б.Ижил нэр гэдэг нь ............................ ижил ............................. өөр үгс юм.
В.”дээшлүүлчихийг” бүтээврээр задал.
Билет-13
1. Монгол хэл-4 хуудас-111 дасгал 5, 6, 7 (10 оноо)
2. Тооны утга илэрхийлэх бүтээврүүд, тэдгээрийг үл хэрэглэх тохиолдлууд (30 оноо)
3. Даалгаврыг зааврын дагуу хий. (10 оноо)
Бодомжийг бодоод, В даалгаврыг гүйцэтгэ.
А.энэ, тэр, хаана, хэзээ, үүнийг, ямарваа, өөрөө зэрэг нь дуурайх үг мөн.
Б. Жинхэнэ нэр нь төгс хувилах үг мөн.
В.хөрсжинө, хөрсөжнө-зөв бичлэгийг тайлбарлан батал.
Билет-14
1. Монгол хэл-4 хуудас-147 дасгал 8, 9, 11 (10 оноо)
2. Нэрийн ба үйлийн тийн ялгал, тус бүрийн үүрэг (30 оноо)
3. Даалгаврыг зааврын дагуу хий. (10 оноо)
Бодомжийг бодоод, В даалгаврыг гүйцэтгэ.
А. Тооны нэрийг бүтцээр нь үүсмэл ба үүсмэл биш гэж ангилдаггүй.
Б. бултгана, булталз, бултай үгс нь язгуур нэгтэй.
В.Зэрэгцээ үг бүхий хэсгийг ялга.
1.сэтгэл зүрх, хувь нэмэр, нисэх онгоц
2.мөрөн гол, уул нуруу, хэв маяг
Билет-15
1. Монгол хэл-3 хуудас- 171 дасгал 5, 6, 7 (10 оноо)
2. Үгийн утгын зүйлчлэл (30 оноо)
3. Даалгаврыг зааврын дагуу хий. (10 оноо)
Бодомжийг бодоод, В даалгаврыг гүйцэтгэ.
А. Цагийн нэрийг одоо, өнгөрсөн гэж ангилна.
Б. Монгол үгийн бүтцийн эхэнд заавал язгуур байна.
В. “Хонхон дуу үл тасарна.” өгүүлбэр дэх жинхэнэ нэрэнд бүтээврийн задлал хий.
Билет-16
1. Монгол хэл-5 хуудас-75 дасгал 2, 3. 4 (10 оноо)
2. Үг ба бүтээвэрт хувиргал хийх аргууд (30 оноо)
3. Даалгаврыг зааврын дагуу хий. (10 оноо)
Бодомжийг бодоод, В даалгаврыг гүйцэтгэ.
А. Нөхцөлдүүлэн холбох нөхцөл нь үүргээрээ жинхэнэ нэрийн тийн ялгалтай адил.
Б. Язгуурт хувилбар үүсдэггүй.
В.”би” үгэнд салаалах хувиргал хий.
Билет-17
1. Монгол хэл-5 хуудас-79 дасгал В, Г, Д (10 оноо)
2. Үгзүйд сурилсан зөв бичих дүрмүүд (30 оноо)
3. Даалгаврыг зааврын дагуу хий. (10 оноо)
Бодомжийг бодоод, В даалгаврыг гүйцэтгэ.
А. Үнэмлэхүй ойролцоо нэр харь үг, уугуул үгийн хооронд үүсдэг.
Б.Ижил нэрийг омограф, омоформ гэж ангилна.
В.”Монгол хүний саруул ухаанд итгэдэг.” өгүүлбэр дэх тэмдэг нэрэнд үгийн аймгийн задлал хий.
Билет-18
1. Монгол хэл-4 хуудас-151 дасгал 3 , 4, 5 (10 оноо)
2. Нэрийн ба үйлийн тийн ялгалын нөхцөл, тус бүрийн онцлог, ангилал (30 оноо)
3. Даалгаврыг зааврын дагуу хий. (10 оноо)
Өгөгдлийг гүйцээ.
А.Юмс үзэгдэл, үйл хөдлөлийн ..................................... заан нэрлэж, өгүүлбэрт байц ба ................. гишүүн болох үл хувилах үгсийг ................... нэр гэнэ.Жнь:хориод, аравдугаар, аравны нэг...
Б.Төлөөлөх үгс нь өгүүлбэрт ............... гишүүн болно.
1. өгүүлэгдэхүүн ,шууд тусагдахуун 2. Байц, өгүүлэхүүн 3.ямар ч гишүүн болно.
В.”сонирхлоо(нэр үг), сонирхлоо (үйл үг)” бүтээврээр задал.
Билет-19
1. Монгол хэл-5 хуудас-64 дасгал Г, Е, Ё (10 оноо)
2. Залгавар бүтээвэр, дагавар, түүний онцлог (30 оноо)
3. Даалгаврыг зааврын дагуу хий. (10 оноо)
Бодомжийг бодоод, В даалгаврыг гүйцэтгэ.
А.Дуурайх үгс нь ихэвчлэн яаж? гэсэн асуултад хариулагдана.
Б.Тэмдэг нэрийн харьцуулсан зэргийг ижил ба давуу гэж ангилна.
В.Үгсийг бүтээврээр задлаад, төстэй шинжээр нь 2 хэсэг болго.
нэмэрлэ, цацар, гингэнэ, хулчгар, оёдол, хазгар
Билет-20
1. Монгол хэл-5 хуудас-87 дасгал В, Г, Д (10 оноо)
2. Залгавар бүтээвэр, нөхцөл, түүний онцлог (30 оноо)
3. Даалгаврыг зааврын дагуу хий. (10 оноо)
Өгөгдлийг гүйцээ.
А.Тэмдэг нэрийн утгыг эрчимжүүлэхдээ...........................
Б.Энгийн тооны нэр ............. үгээр, нийлмэл тооны нэр ............ үгээр тэмдэглэгдэнэ.
В.Дараах үгсийн нийтлэг шинжийг тайлбарла.
сүүдрээ, насаа, нутгаа, байгалиа, суудлаа
Билет-21
1. Монгол хэл-5 хуудас-81 дасгал В, Г, Д (10 оноо)
2. Үг бүтэх ёс, үг бүтэх үндсэн ба туслах арга (30 оноо)
3. Даалгаврыг зааврын дагуу хий. (10 оноо)
Өгөгдлийг гүйцээ.
А..., ..., ....., .., ..., ..., .., .. язгуурт “-ш, -гш,-д..........” дагавар залгаж орны нэр бүтээнэ.
Б.Тэмдэг нэрийн утгыг бууруулахдаа ...............................
В.Өгөгдсөн үгсэд олон тооны дагавар залга. эгч, малгай,нүд, хайр, дэлхий, зам
Билет-22
1. Монгол хэл-5 хуудас-105 дасгал Б, Д, Ё (10 оноо)
2. Ижил нэр, түүний ангилал (30 оноо)
3. Даалгаврыг зааврын дагуу хий. (10 оноо)
А. Үг бүтэх ............, ................., .................. туслах арга бий.
Б.Олон тооны дагаврыг үл хэрэглэх тохиолдлыг нэрлэ.
В.”нүүр” үгэнд утгын хүрээ үүсгэ.
Билет-23
1. Монгол хэл-5 хуудас-41 дасгал Б, В, Г (10 оноо)
2. Үгийн сангийн найруулга бүрэлдэхүүн, шинэ үг, хуучин үг, нутгийн аялгууны үг... (30 оноо)
3. Даалгаврыг зааврын дагуу хий. (10 оноо)
Өгөгдлийг гүйцээ.
А.Үг зэрэгцэхдээ нэг бол............. утгатай үгс, эсвэл............. утгатай үгс зэрэгцэнэ.
Б.Үг угсрах ................ ба .............................. хоёр арга бий.
В.Үүсмэл ба үүсмэл биш гэсэн 2 баганад хуваа.
дэрчгэр, чухал, салбар, жигд, цэгнэ,жавар
Билет-24
1. Монгол хэл-5 хуудас-43 дасгал А, Б, 3 (10 оноо)
2. Үгийн сангийн үүсвэр бүрэлдэхүүн буюу уугуул ба харь үгийн тухай (30 оноо)
3. Даалгаврыг зааврын дагуу хий. (10 оноо)
Өгөгдлийг гүйцээ.
А.Оноосон нэр дараах онцлогтой.
Оноосон нэр оноосон нэрдээ шилжинэ.
............ нэр оноосон нэр болдог.
........... нэр................. нэр болдог.
Б.Нийт үгсийн хувилах шинжийг харгалздаг зарчмыг ..................... зарчим гэнэ.
В.Тооны нэрийг энгийн ба нийлмэл гэж ангил.түм, арван нэг, наян найм, сая, гучин тав
Билет-25
1. Монгол хэл-4 хуудас-82 дасгал 4, 5, 6 (10 оноо)
2. Газар усны нэрзүй, түүний онцлог (30 оноо)
3. Даалгаврыг зааврын дагуу хий. (10 оноо)
Өгөгдлийг гүйцээ.
А.Дагавар .......................үүрэгтэй залгавар бүтээвэр юм.
Б.Язгуурын бүтцэд заавал ................. байна.
В.”өсөх” ойролцоо нэрийн эгнээ үүсгэ.
Билет-26
1. Монгол хэл-4 хуудас-84 дасгал 3, 4, 6 (10 оноо)
2. Нэрзүй, хүний нэрзүй (30 оноо)
3. Даалгаврыг зааврын дагуу хий. (10 оноо)
Өгөгдлийг гүйцээ.
А.Араасаа .................. авч болох үгийн хэсгийг ............ гэнэ.
Б.Тусах үйл үг өмнөх үгээ................. нөхцөлөөр захирах чадвартай.
В.”эгнээ, дүгнэ, дагна” үгсийн нийтлэг шинжийг тайлбарла.
Билет-27
1. Монгол хэл-4 хуудас-115 дасгал 1, 3, 5 (10 оноо)
2. Тоог нэрлэх үг, түүний онцлог, ангилал (30 оноо)
3. Даалгаврыг зааврын дагуу хий. (10 оноо)
Өгөгдлийг гүйцээ.
А.Омограф гэдэг нь ................... ижил үгс юм.
Б.Хөдлөх орны нэрийг .................... ба ................ гэж ангилдаг.
В.Үгсийн язгуурыг зөв тогтоо.
улаан, улбар, улалз, гялтгар, гялтай, гялтгана, хамт, хамс, хамж
Билет-28
1. Монгол хэл-5 хуудас-136 дасгал Б, В, Д (10 оноо)
2. Үгийн утга, цөм, салмал, шилжмэл, олдмол утга, харьяа, төрөл утгат үг (30 оноо)
3. Даалгаврыг зааврын дагуу хий. (10 оноо)
Өгөгдлийг гүйцээ.
А.Цагийн нэрийг.................. ба тодорхойгүй гэж ангилдаг.
Б.Жинхэнэ нэрийн тийн ялгалын нөхцөл нь................... үүрэгтэй.
В.Орны нэрийг орших ба хөдлөх орны гэж ангил.
дээш, хажууд, баруугаар, гадагш, наана, хойгуур
Билет-29
1. Монгол хэл-5 хуудас-95 дасгал Б, Г, Д (10 оноо)
2. Туслах үгс, холбох ба чимэх үг (30 оноо)
3. Даалгаврыг зааврын дагуу хий. (10 оноо)
Өгөгдлийг гүйцээ.
А.Хам сэдвийн ойролцоо нэр гэдэг нь.......................
Б.Эсрэг нэр үүсэх боломжийг гүйцээ.
1.Юмсын шинж заасан үгэнд үүснэ.
2.
3.
4.
5.
6.
В.Язгуурыг дүрслэх ба дуурайх гэж ангил.
цан-, барз-, булт-, гин-, чах-, сэрт-, бонд-, май-
Билет-30
1. Монгол хэл-3 хуудас-18 дасгал 5, 6, 7 (10 оноо)
2. Дуурайх үг, түүний онцлог (30 оноо)
3. Даалгаврыг зааврын дагуу хий. (10 оноо)
Өгөгдлийг гүйцээ.
А.Үг бүтээх, хувилгах үүрэгтэйд
утгат хэсгийг ................ гэнэ.
Б.Нийт үгсийг утгазүй, хэлзүйн шинжээр нь бүлэглэн хуваасныг ................. гэнэ.
В.”гэр” харьяа утга үүсгэ.