Нэг.Дараалсан хоёр гийгүүлэгчийн дүрмээр бичих нь
№ | Хувилбарт бичлэг | Журамласан зөв бичлэг |
1. | аварга аврага | аварга |
2. | адасга адсага | адасга |
3 | азарга азрага | азарга |
4 | гадарга гадрага | гадарга |
5 | давхарга давхрага | давхарга |
6 | нударга нудрага | нударга |
7 | сагалдарга сагалдрага | сагалдарга |
9 | санаачилгасанаачлага | санаачилга |
10 | суварга суврага | суварга |
11 | сурвалжилга сурвалжлага | сурвалжилга |
12 | ундарга ундрага | Ундарга |
13 | хударга худрага | хударга |
14 | шамарга шамрага | шамарга |
15 | шударга шудрага | шударга |
Хоёр.Зөөлний тэмдэгтэй бичих нь
№ | Хувилбарт бичлэг | Журамласан зөв бичлэг |
1 | авьяас авъяас | авьяас |
2 | гавьяа гавъяа | гавьяа |
3 | завьяа завъяа | завьяа |
4 | овьёос овъёос | овьёос |
5 | товьёг товьёог | товьёг |
6 | томьёо томъёо | томьёо |
7 | харьяа харъяа | харьяа |
Гурав. Үйл үгээс тэмдэг нэр бүтээх эм үгэнд “-нгө, -нгэ”, эр үгэнд “-нги” дагавар бичих нь
№ | Хувилбарт бичлэг | Журамласан зөв бичлэг |
1 | бэртэнгэ бэртэнги | бэртэнгэ |
2 | хөдлөнгө хөдлөнги | хөдлөнгө |
3 | хөшингө хөшинги | хөшингө |
4 | зогсонги зогсонго | зогсонги |
5 | наалданги наалданга | наалданги |
6 | саланги саланга | саланги |
7 | тогтонги тогтонго | тогтонги |
8 | хатангир хатангар | хатангир |
Дөрөв.Хамааруулах “-х” дагаврыг “и” ба “ь”-гүй бичих нь
№ | Хувилбарт бичлэг | Журамласан зөв бичлэг |
1 | гаднах гаднахь | гаднах |
2 | дараах дараахи | дараах |
3 | доорх доорхи | доорх |
4 | дооших доошхи | дооших |
5 | доторх доторхи | доторх |
6 | дотуурх дотуурхи | дотуурх |
7 | дундах дундахь | дундах |
8 | дээрх дээрхи | дээрх |
9 | дээших дээшхи | дээших |
10 | наадах наадахь | наадах |
11 | нааших наашхи | нааших |
12 | ойрх ойрхи | ойрх |
13 | олонх олонхи | олонх |
14 | удаах удаахь | удаах |
15 | хойгуурх хойгуурхи | хойгуурх |
16 | хойших хойшхи | хойших |
17 | хүртэлх хүртлэх | хүртэлх |
18 | цаадах цаадхи | цаадах |
19 | цааших цаашхи | цааших |
20 | цөөнх цөөнхи | цөөнх |
Тав.”-хий” дагавартай бичих нь
№ | Хувилбарт бичлэг | Журамласан зөв бичлэг |
1 | дэгдээхий дэгдээхэй | дэгдээхий |
2 | нэлэнхий нэлэнхүй | нэлэнхий |
3 | хөөмий хөөмэй | хөөмий |
4 | эрвээхий эрвээхэй | эрвээхий |
Зургаа.Идэвхгүй язгуураас үйл үг бүтээх “-гана, -гэнэ, -гого, гөнө” дагавартай үгсийг бичих нь
№ | Хувилбарт бичлэг | Журамласан зөв бичлэг |
1 | алцганах алцаганах | алцганах |
2 | бөгцгөнөх бөгцөгнөх | бөгцгөнөх |
3 | бөндгөнөх бөндөгнөх | бөндгөнөх |
4 | бүлтгэнэх бүлтэгнэх | бүлтгэнэх |
5 | гүвгэнэх гүвэгнэх | гүвгэнэх |
6 | дэгдгэнэх дэгдэгнэх | дэгдгэнэх |
7 | дэрчгэнэх дэрчигнэх | дэрчгэнэх |
8 | жайжганах жайжигнах | жайжганах |
9 | жирвэгэнэх жирвэгнэх | жирвэгэнэх |
10 | ирвэгэнэх ирвэгнэх (одод) | ирвэгэнэх |
11 | эрвэгэнэх эрвэгнэх (биетийн хөдөлгөөн) | эрвэгэнэх |
12 | иржгэнэх иржигнэх | иржгэнэх |
13 | навтганах навтаганах | навтганах |
14 | оодгонох оодогнох | оодгонох |
15 | орвогонох оровгонох | орвогонох |
16 | пижгэнэх пижигнэх | пижгэнэх |
17 | сарваганах саравганах | сарваганах |
18 | сэржгэнэх сэржигнэх | сэржгэнэх |
19 | тожгонох тожигнох | тожгонох |
20 | улхганах улхагнах | улхганах |
21 | хавчганах хавчигнах | хавчганах |
22 | хулчганах хулчиганах | хулчганах |
23 | цүдгэнэх цүдэгнэх | цүдгэнэх |
Долоо. Идэвхгүй язгуураас үйл үг бүтээх “-гар, -гэр, -гор, гөр” дагавартай үгсийг бичих нь
№ | Хувилбарт бичлэг | Журамласан зөв бичлэг |
1 | арвагар аравгар | арвагар |
2 | арзгар арзагар | арзгар |
3 | дарвагар даравгар | дарвагар |
4 | ёнхгор ёнхигор | ёнхгор |
5 | жирвэгэр жирэвгэр | жирвэгэр |
6 | нармигар наримгар | нармигар |
7 | нурмагар нурамгар | нурмагар |
8 | нэлмэгэр нэлэмгэр | нэлмэгэр |
9 | саглагар сагалгар | саглагар |
10 | сэрвэгэр сэрэвгэр | сэрвэгэр |
11 | хүрлэгэр хүрэлгэр | хүрлэгэр |
12 | цүдгэр цүзгэр | цүдгэр |
13 | шармигар шаримгар | шармигар |
14 | эрвэгэр эрэвгэр | эрвэгэр |
15 | ярвагар яравгар | ярвагар |
Найм. Идэвхгүй язгуураас үйл үг бүтээх “-хир” дагавартай үгсийг бичих нь
№ | Хувилбарт бичлэг | Журамласан зөв бичлэг |
1 | бархирах бахирах | бархирах |
2 | хашхирах хашгирах | хашхирах |
3 | хошхирох хошгирох | хошхирох |
Ес. Үйл үгийн “-х” буюу ирээдүй цагт нэрийн дагавар + “-хуун, -хүүн” дагаврын нийлц бүхий үгсийг бичих нь (үйл үгийн “-х” өмнөө заавал эгшигтэй байна дүрмээр бичих нь)
№ | Хувилбарт бичлэг | Журамласан зөв бичлэг |
1 | бүрэлдэхүүнбүрэлдхүүн | бүрэлдэхүүн |
2 | өгүүлэхүүн өгүүлхүүн | өгүүлэхүүн |
3 | өгүүлэгдэхүүнөгүүлэгдхүүн | өгүүлэгдэхүүн |
4 | судлагдахуунсудлагдхуун | судлагдахуун |
5 | суртахуун суртхуун | суртахуун |
6 | хэрэглэгдэхүүнхэрэглэгдхүүн | хэрэглэгдэхүүн |
7 | шатахуун шатхуун | шатахуун |
8 | эдлэхүүн эдэлхүүн | эдлэхүүн |
9 | эдлэгдэхүүн эдлэгдхүүн | эдлэгдэхүүн |
10 | эзлэхүүн эзэлхүүн | эзлэхүүн |
Арав.Утга ялган бичих нь
№ | Хувилбарт бичлэг | Журамласан зөв бичлэг |
1 | айлдвар айлдал | айлдал |
2 | Байгал байгаль | Байгал –нуур байгаль- дэлхий |
3 | байцаа байцай | байцаа- шалгаах үйл,байцай- ногоо |
4 | бэлэг билиг бэлгэ | бэлэг дурсгал, билиг оюун,бэлгэ тэмдэг |
5 | бохирдох бохиртох | бохирдох-бохир болох бохиртох- их бохир болох |
6 | вандан бандан | вандан –хадаг бандан- ширээ |
7 | гацуур гачуур | гацуур- аливаа модны нарийн мөчир гачуур- мөнх ногоон шилмүүст мод |
8 | гулжгаргулзгар | гулжгар-зөөлөн биеийн мурийсан нь гулзгар-хатуу биеийн мурийсан байдал |
9 | дор доор | дор- чанар заана. доор- орон байр заана. |
10 | дөлдүл | дөл-галын дөл дүл- шөнө дүл |
10 | мааньмаани | маань- I биед хамаатуулах нөхцөл маани- мэгзэм, уншлага |
11 | мурий муруй | мурий- үйл үг муруй- тэмдэг нэр |
| мэргэ мэрэг | мэргэ- төлөг мэрэг- юм мэрвэл мэрэг гэх |
12 | нөгчих нөхцөх | нөгчих- өнгөрөх, саатах, нас нөгчих нөхцөх- ханилах, нөхөр бололцох |
13 | нэл нил | нэл- бүхэлдээ нил- цэцгийн нэр |
14 | отог отго | отог- аймаг отго- жинс |
| өлгөөлөг | өлгө- хуцас өлгө өлөг- эд өлөг буюу дурсгал |
15 | саарь сайр | саарь- чулуу сайр- гарын |
16 | сайх саях | сайх-нөгөө гэсэн үг саях- саяын гэсэн үг |
17 | сүсэгсүжиг | сүсэг-бишрэл сүжиг- сэжиг,сүжгээр өвдөх |
| төлөг төлгө | төлөг мөнгө төлөг гэх утгатай төлгө- мэргэ |
18 | түвшин төвшин | түвшин- хэмжээ заана төвшин- төв амгалан |
19 | уруу руу | уруу –газар руу- Чиг. тийн ялгалын нөхцөл |
20 | урьдах урдах | урьдах- цаг хугацаа заана. урдах- орон байр заана. |
21 | хахууль хахуул | хахууль-хээл хахууль өгөх хахуул- загас барих хахуул |
22 | хошуу хушуу | хошуу-мал амьтны хошуу хушуу- аймаг |
| хуваарь хувиар | хуваарь- хичээлийн хувиар хувиар- хувь өөрөө хийх |
23 | хөлөгхүлэг | хөлөг- онгоц хүлэг- морь |
24 | хөхүүлэххөхиүлэх | хөхүүлэх- хургаа хөхүүлэх хөхиүлэх- дэмжих |
25 | хэлэлцээхэлэлцээр | хэлэлцээ- яриа хэлэлцээр-гэрээ |
26 | хирхэр | хир- буртаг хэр- хэмжээ |
27 | цусдах цустах | цусдах- гараа цус болгох цустах- толгой цустах, буруу зүйл хийх |
28 | цэн цэнэ | цэн- үнэ цэн, хэмжүүр цэнэ- цэнэх бодох |
29 | цэцгийцөцгий | цэцгий-нүдний цөцгий- тос |
30 | цэцэн сэцэн | цэцэн- мэргэн сэцэн- цол |
31 | чандманьзэндмэнэ | чандмань- эрдэнэ зэндмэнэ- тоглоом |
32 | сацуу чацуу | сацуу-ирэхийн хамт чацуу- нас чацуу |
32 | тасхийм тэсхийм | Найруулгын ялгаатай хэрэглэнэ. |
33 | төлөгтөлгө | төлөг- хоёр настай бог мал төлгө- мэргэ |
34 | урайура | урай-цэргийн цог жавхлантайг үзүүлэхэд хашхирах үг ура- орос цэргийн уухай |
35 | шарагчин шаргагчин | шарагчин- жилийн өнгө шаргагчин-зүс |
36 | шажиншашин | шажин- бурхны шажин шашин- шашны сургаал |
37 | эшиш | эш- онол, иш- хүрзний иш |
Арван нэг.Аль ч хэлбэрээр бичих нь
№ | Аль ч хувилбараар бичиж болно |
|
1 | даяарчлал даяаршил |
|
2 | зангилаа зангилгаа |
|
3 | нисэгч нисгэгч |
|
4 | өшөс |
|
5 | саримссаримсаг |
|
6 | сонстохсонсогдох |
|
7 | томчууд томчуул |
|
8 | тошлогтошлой |
|
9 | турхирах тухирах |
|
10 | үрчлээ үрчлээс |
|
11 | эргэх эргэх |
|
Арван хоёр. Нэг хувилбараар бичих нь
№ | Хувилбарт бичлэг | Зөв бичлэг | Хэрэглэхгүй хувилбар |
1 | оодгонох оодогнох | оодгонох | “оодогнох” хэлбэрийг бичигт хэрэглэхгүй. |
2 | сэрэмжсэргэмж | сэрэмж | “сэргэмж” хэлбэрийг хэрэглэхгүй. |
3 | хунтайж хуантайж | хунтайж | “хуантайж” хэлбэрийг хэрэглэхгүй. |
Арван гурав.Дэс тооны нэр бүтээх “-дугаар, -дүгээр” дагаврыг үндсэн тооны нэрд шууд залгаж бичих нь
№ | Хувилбарт бичлэг | Журамласан зөв бичлэг |
1 | долоодугаар долдугаар | долоодугаар |
2 | зургаадугаар зургадугаар | зургаадугаар |
Арван дөрөв.Дэс тооны нэр бүтээх дагаврыг эр үгэнд “-дахь”, эм үгэнд “дэх” хэлбэрээр ялган бичих нь
№ | Хувилбарт бичлэг | Журамласан зөв бичлэг |
1 | долоо дахь долоодох | долоо дахь |
2 | дөрөв дэх дөрөвдөх | дөрөв дэх |
3 | ес дэх есдөх | ес дэх |
4 | хоёр дахь хоёрдох | хоёр дахь |
5 | хэд дэх хэддэхь | хэд дэх |
Арван тав.”Хоёр үгээс бүтсэн үгийн “Ь” хэвээр бичигдэнэ” дүрмээр бичих нь
№ | Хувилбарт бичлэг | Журамласан зөв бичлэг |
1 | тохьгүйтохигүй | тохь+үгүй= тохьгүй |
2 | хавьгүйхавигүй | хавь+үгүй= хавьгүй |
3 | яльгүйялигүй | яль+үгүй= яльгүй |
Арван зургаа.Монгол бичигт “Урт эгшгийг ижил эгшгийг давхарлан бичдэг” ёсыг харгалзан бичих нь
№ | Хувилбарт бичлэг | Монгол бичгийн бичлэг (кирил үсгээр галиглан бичив) | Журамласан зөв бичлэг |
1 | Агуу аугаа | агуу | агуу |
2 | замбуутивзамбатив | замбутив | замбуутив |
3 | зууван зуйван | зуубан | зууван |
4 | сормуус сормос | сормуусу | сормуус |
5 | дуугарахдугарах | дуугарху | дуугарах |
Арван долоо. Монгол бичигт “Урт эгшгийг дан эгшгээр тэмдэглэх” ёсыг харгалзан бичих нь
№ | Хувилбарт бичлэг | Монгол бичгийн бичлэг (кирил үсгээр галиглан бичив) | Журамласан зөв бичлэг |
1 | аливааалив | алиба | аливаа |
2 | замбуутивзамбатив | замбутиб | замбуутив |
3 | хэвлий хэвэл | хэбэли | хэвлий |
4 | хэмлэх химлэх | хэмилэхү | хэмлэх |
5 | хэрвээ хэрэв | хэрбэ | хэрвээ |
6 | чармаа чармаа | чирам-а | чармаа (нүцгэн) |
Арван найм.Хос эгшигтэй бичих нь
№ | Хувилбарт бичлэг | Журамласан зөв бичлэг |
1 | дуурайхдууриах | дуурайх |
2 | дүйчиндүүчин | дүйчин буюу дүйцсэн гэсэн утгатай. |
3 | урайура | урай |
4 | цуурайцууриа | цуурай |
Арван ес.”Эр үгэнд давхар гийгүүлэгч зөөлөрвөл ард нь “и” бичнэ” дүрмээр бичих нь
№ | Хувилбарт бичлэг | Журамласан зөв бичлэг |
1 | борви борив | борви |
2 | бандибаньд | банди |
3 | гардигарьд | гарди |
4 | гурви гурив | гурви |
5 | дорвитойдоривтой | дорвитой |
6 | зовнихзовинох | зовних |
7 | сорвисорив | сорви |
8 | тавтиртавьтир | тавтир |
10 | туурвилтуурьвил | туурвил |
11 | увдис увьдис увидас | увдис |
12 | уушгиуушиг | уушги |
13 | халтихальт | халти |
14 | халтирах хальтрах | халтирах |
15 | хангарди хангарьд | хангарди |
16 | холхихолхь | холхи |
Хорь.Идэвхгүй язгуураас үйл үг бүтээх “-тна” дагавартай үгийг бичих нь
№ | Хувилбарт бичлэг | Журамласан зөв бичлэг |
1 | бувтнах бувтанах | бувтнах |
2 | хяхтнах хяхтанах | хяхтнах |
3 | шуухитнахшуухьтнах | шуухитнах |
Хорин нэг.”-члэн” дагаврыг эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд эгшиггүй бичих нь
№ | Хувилбарт бичлэг | Журамласан зөв бичлэг |
1 | бүрчлэн бүрчилэн | бүрчлэн |
2 | ихэвчлэн ихэвчилэн | ихэвчлэн |
3 | хэлсэнчлэн хэлсэнчилэн | хэлсэнчлэн |
Хорин хоёр.Үйл үг бүтээх “-л” дагаврыг зөв бичих нь
№ | Хувилбарт бичлэг | Журамласан зөв бичлэг |
1 | арвилах аривлах | арвин+л=арвилах |
2 | бургилахбуриглах | бурги+л=бургилах |
Хорин гурав.Монгол бичгийн гарлыг харгалзан бичих нь
№ | Хувилбарт бичлэг | Монгол бичгийн бичлэг (кирил үсгээр галиглан бичив) | Журамласан зөв бичлэг |
1 | авлига авилга | аблиг-а | авлига |
2 | айхавтарайхтар | ауихубтур | айхавтар |
3 | аяндаа аяандаа | ауандаг-а | аяндаа |
4 | бодгальбодгал | бодхали | бодгаль |
5 | бодисадбодьсад | бодисаду-а | бодисад |
6 | бэлчирбилчир | бэлчир | бэлчир |
7 | гавжгавьж | габжи | гавж |
8 | ганихралганьхрал | ганихрал | ганихрал |
9 | гараггариг | гараг | гараг |
10 | гарвальгарвал | гарваль | гарваль угсаа |
11 | дугаригдугараг | дугуриг | дугариг |
12 | дурдахдурьдах | дурадху | дурдах |
13 | дуртгалдурдатгал | дурадхал | дуртгал |
14 | дуурьсахдуурсах | дагурисху | дуурьсах |
15 | ёнхгорёнхигор | ёнхугур | ёнхгор |
16 | зожигжожиг | зожиг | зожиг |
17 | махбодьмахбод | михабода | махбод |
18 | мөргөцөгмөрөгцөг | мөргүцэг | мөргөцөг |
19 | мэргэжилмэрэгжил | мэргэжил | мэргэжил |
20 | наймалж наймаалж | наймалжи | наймалж |
21 | нэлээд нилээд | нэлиуэд | нэлээд |
22 | овилгогүйовлигогүй | обилг-а | овилгогүй |
23 | өшиглөх өшгөлөх | өсиглэхү | өшиглөх |
24 | сургаальсургаал | сургал | сургаал |
25 | төвөдтөвд | төбэд | Төвөд |
26 | түвэг төвөг | төбэг | түвэг |
27 | тэнгис тэнгэс | тэнггис | тэнгис |
28 | үүрд үүрт | эгүридэ | үүрд |
29 | хөмүүл хүмүүл | хөмүл | хөмөл |
30 | хижээл хэжээл | хижиуэл | хижээл |
31 | хиртхийх хэртхийх | хиртхихү | хиртхийх |
32 | хэмлэх химлэх | хэмилэхү | Хэмлэх |
33 | хэншүү хиншүү | хэнггсигү | хэншүү |
34 | хэчнээн хичнээн | хэчинэн | хэчнээн |
35 | цагаригцагираг | цагариг | цагариг |
36 | цадиг цэдиг | цадиг | цадиг |
37 | шастир шаштир | шастир | шастир |
38 | шээзгий шээжгий | шэзэгэу | шээзгий |
39 | эжий ижий | эжи | эжий |
Хорин дөрөв. Монгол хэлний “иу” бүтэцтэй урт эгшгийг монгол бичигт “ИГУ” гэсэн бүтцээр тэмдэглэдгийг харгалзан бичих нь
№ | Хувилбарт бичлэг | Монгол бичгийн бичлэг (кирил үсгээр галиглан бичив) | Журамласан зөв бичлэг |
| бадриунбадируун | бадаригун | бадриун |
| бусниулахбушнуулах | буснигулху | бусниулах |
| давлиундавилуун | дабалигун | давлиун |
Хорин тав. “-всэн,-всон” дагавартай үгсийг бичих нь
№ | Хувилбарт бичлэг | Журамласан зөв бичлэг |
| бэлэвсэнбэлбэсэн | бэлэвсэн |
| боловсон болбосон | боловсон |
Хорин зургаа.Зөөлний тэмдэг үл солигдох дүрмээр бичих нь
№ | Хувилбарт бичлэг | Журамласан зөв бичлэг |
| гоньд гонид | гоньд |
| зогьсохзогисох | зогьсох |
| илаарьших илаарших | илаарьших |
| сарьдаг саридаг | сарьдаг |
Хорин долоо. Үгийн язгуурыг харгалзан бичих нь
№ | Хувилбарт бичлэг | Журамласан зөв бичлэг |
| гуньхрах гунихрах | гунь+хар=гуньхар |
| гоолиггуалиг | гоо+лиг=гоолиг |
| далдирахдальдрах | далди+р+х=далдирах |
| дамжлага дамжилга | дамж+лага=дамжлага |
| шүүсжүүс | шүү+с=шүүс “жүүс” нь “juise” гэсэн англи үгийн дуудлага тул энэ хэлбэрээр бичихгүй. |
| засаршгүй засрашгүй | зас+р= засар засар+шгүй=засаршгүй |
| зовуурьзовиур | зов+уурь=зовуурь |
| номхотгох номхтгох | номхотгох (номхон+д+го+х= номхотгох) |
| өнтэй өнөтэй | өн(өн болох) өн+тэй=өнтэй |
| өргөдөл өрөгдөл | өргө+дөл=өргөдөл |
| тунадас тундас | туна+дас=тунадас |
| хааш яаш хайшяйш | хаа+ш (хаа+на, хаа+уур=хаагуур) яа+ш (яа+аад=яагаад, яа+х=яах) |
| хуваарь хувиар | хуваа+рь= хуваарь |
| хуваарилах хувиарлах | хуваа+рь+л+х= хуваарилах |
| цомхотгох цомхтгох | цомхотгох (цомхон+д+го+х= цомхотгох) |
| цомхотгол цомхтгол | цомхотгол (цомхон+д+го+л= цомхотгол) |
| цэрвүү сэрвүү | цэрвэ+үү= цэрвүү (цэрвэх-юманд халдан ойртож чадахгүй холхон буюу дөнгөж хүрэх төдий байх) |
| эмхэтгэл эмхтгэх | эмхэтгэх (эмх (цэгц)+д+гэ+х= эмхэтгэх) |
| эргэнэг эрэгнэг | эргэ+нэг=эргэнэг |
| эргэцүүлэхэрэгцүүлэх | эргэцүүлэх (Үгийн язгуур “эргэ”) |
| эшлэл ишлэл | эшлэл (эш татах, эш онол гэх тул) |
Хорин найм.Үйл язгуураас жинхэнэ нэр бүтээх “-гаа, -гоо” дагавартай үгсийг бичих нь
№ | Хувилбарт бичлэг | Журамласан зөв бичлэг |
1 | дайчилгаадайчлагаа | дайчил+гаа=дайчилгаа |
2 | довтолгоодовтлогоо | довтол+гоо=довтолгоо |
3 | дааварчилгаазааварчлагаа | зааварчил+гаа=зааварчилгаа |
4 | лавлагаа лавалгаа | лавла+гаа=лавлагаа |
5 | магадалгаа магадлагаа | магад+л=магадал магадал+гаа=магадалгаа |
6 | нотолгоо нотлогоо | нотол+гоо= нотолгоо |
7 | оношилгоооношлогоо | онош+л=оношил оношил+гоо=оношилгоо |
8 | сурталчилгаасурталчлагаа | сурталчил+гаа=сурталчилгаа |
9 | өгүүлэхүгүүлэх өгүүлбэрүгүүлбэр өгүүллэгүгүүллэг өгүүлэл үгүүлэл | Язгуур “өгүүл” (хэлэх) тул “өгүүлэх, өгүүлбэр, өгүүллэг, өгүүлэл” гэж бичих нь зөв.
|
Хорин ес.Идэвхгүй дуурайх язгуураас үйл үг бүтээх “-жигна, -чигна” дагавартай үгсийг бичих нь
№ | Хувилбарт бичлэг | Журамласан зөв бичлэг |
| дужигнах дужгинах | ду+жигна=дужигнах (ду, ду дуугарах буюу дужигнах) |
| дуржигнах дуржгинах | дур+жигна=дуржигнах (дур, дур дуугарах ) |
| нижигнэх нижгэнэх | ни+жигнэ=нижигнэх (нир, нир дуугарах ) |
| нүжигнэх нүжгэнэх | нү+жигнэ= нүжигнэх (нүр, нүр дуугарах |
Гуч. Үйл үг бүтээх “-д,-т” дагавартай үгсийг бичих нь
№ | Хувилбарт бичлэг | Журамласан зөв бичлэг |
| азгүйдэх азгүйтэх | азгүй+д=азгүйдэх |
| хомсдох хомстох | хомс+д=хомсдох |
| цагаадах цагаатах | цагаан+д=цагаадах |
Гучин нэг. Балархай эгшиг үүрэггүй бол гээж бичих нь
№ | Хувилбарт бичлэг | Журамласан зөв бичлэг |
| хавсрах хавсарах | хавсрах |
| хайхрах хайхарах | хайхрах |
| хэхрэх хэхэрэх | хэхрэх |
| цовхрох цовхорох | цовхрох |
Гучин хоёр.Хоолойн “Г” (га,го ) гийгүүлэгчтэй бичих нь
№ | Хувилбарт бичлэг | Журамласан зөв бичлэг |
| гогодохгогдох | гогодох |
| загатнах загтнах | загатнах |
| оготно огтоно | оготно |
Гучин гурав.Тэмдэг нэр бүтээх “-лаг, -лэг, -лог” дагавартай үгсийг бичих нь
№ | Хувилбарт бичлэг | Журамласан зөв бичлэг |
| гэгээлэг гэгээлиг | гэгээ+лэг |
| олонлоголонлиг | олон+лог |
| оюунлаг оюунлиг | оюун+лаг |
| цоморлиг цоморлогцомирлог | цоморлог |
Гучин дөрөв.Эм үгийн гийгүүлэгч ямагт зөөлөн тул “и” эгшиг бичихгүй үгс
№ | Хувилбарт бичлэг | Журамласан зөв бичлэг |
| дийлэнх дийлэнхи | дийлэнх |
| идэвх идэвх | идэвх |
| ихэнх ихэнхи | ихэнх |
| төвөнх төвөнхи | төвөнх |
| элэн халин элин халин | элэн халин |
Гучин тав.Орны нэрийн утгатай “-д” дагаврыг бичих нь
№ | Хувилбарт бичлэг | Журамласан зөв бичлэг |
| дорнод дорнот | дорно+д=дорнод |
| дундад дундат | дунд+д=дундад |
| өмнөд өмнөт | өмнө+д=өмнөд |
| хойд хойт | хой+д=хойд |
Гучин зургаа.Хэлний “г” авиатай бичих нь
№ | Хувилбарт бичлэг | Журамласан зөв бичлэг |
| зугтах зугатах | зугтах |
Гучин долоо.Үйл язгуураас жинхэнэ нэр бүтээх “-ууль” дагавартай үгсийг бичих нь
№ | Хувилбарт бичлэг | Журамласан зөв бичлэг |
| зүүнтээгүүрзүүнтэйгүүр | зүүн+тээ+үүр=зүүнтээгүүр |
| нөгөөтээгүүрнөгөөтэйгүүр | нөгөө+тээ+үүр=нөгөөтээгүүр |
Гучин найм.Эгшиг зохицох ёсыг баримтлан бичих нь
№ | Хувилбарт бичлэг | Журамласан зөв бичлэг |
| олонтоо олонтаа | олонтоо |
| тээршээх тээршаах | тээршээх |
Гучин ёс.Заримдаг гийгүүлэгчийг эгшигжүүлсэн балархай эгшгийг гээхгүй бичих нь
№ | Хувилбарт бичлэг | Журамласан зөв бичлэг |
| чээж цээж | чээж |