n
2014-05-06
цогцолбор, түүний ангилал

Цогцолбор, түүний ангилал

Эх нь өгүүлбэр- цогцолбор- мөчлөг- эх гэсэн шаталсан тогтолцоот хэсгээс бүтнэ. Эдгээрээс эхийг бүтээх үндсэн нэгж нь цогцолбор юм. Тодруулбал:

Өгүүлбэр нь нэг ба хэд хэдэн үйл явдлын тухай мэдээлэх, харилцах зорилгоор үг бүтээврийг утга бүтцээр нь сүлжин холбосон харилцааны хамгийн бага нэгж юм.

Цогцолбор нь хэрэг явдлын тухай харьцангуй төгс санаа илэрэхийлсэн хэд хэдэн өгүүлбэр  бүхий эхийн бүтцийн хамгийн бага нэгж юм.

Мөчлөг нь учир зүйн холбоо дараалал бүхий цогц санаатай хэд хэдэн цогцолбор юм.

            Эх нь хэмжээни хувьд доод тал нь нэг өгүүлбэр, дээд тал нь хэдэн ч өгүүлбэх байж болно. Үүнийг хэл өөрийн боломжоор зохицуулна.

            Цогцолбор, түүний ангилал

            Эхийг бүтээх, бусад эхээс ялгадаг, тухайн нэг санааг агуулсан хэд хэдэн өгүүлбэр бүхий бичил өгүүлэмжийг цогцолбор гэнэ. Өөрөөр хэлбэл, төгс санаа бүхий тухайн хэрэг явдлыг цогцолбор гэнэ. Цогцолбор нь төгс санаа бүхий хэрэг явдал төдийгүй өгүүлэгч этгээдийн зорьсон санааг агуулдаг.  Цогцолбор нь:

1.    Агуулж байгаа утга санаа нь өгүүлбэрээс дэлгэр.

2.    Илэрхийлж буй утга санаа нь эх ба мөчлөгөөс цомхон, төгс бус байна.

3.    Нэг цогцолбор нөгөөтэйгөө утгын сэжмээр холбогдсон байна.

Цогцолбор нь авиалбар, бүтээвэр, үг, холбоо үг, өгүүлбэрийг өөртөө багтаасан бүхэл нэгж болохын зэрэгцээ мөчлөг ба эхийг бүтээх хэсэг нэгж болж байдаг онцлогтой.

            Эрдэмтэн м. Базаррагчаа “ Эх нь цогц санааг илтгэх боловч хураангуй нэг санааг илтгэсэн ганц хоёр цогцолбороор илэрч болно.”

Эрдэмтэн Д. Бадамдорж “ Эхийн доторх цогцолборыг утга санааны эхлэл, үргэлжлэх хэсэг, төгсгөл хэсэг гэж баримжаалахын хамт цогц цогц санаагаар нь цогцолборыг нэрлэж болох талтай.” гэж үзжээ.

            Цогцолборыг хэмжээ утга санаа илэрхийлж буй байдлаар нь бичил ба дэлгэр гэж ангилна. Бичил цогцолбор нь харьцангуй төгс санааг нэг, хоёр өгүүлбэрээр  илтгэнэ. Зүйр цэцэн үг, ертөнцийн гурав, бэлгэ дэмбэрлийн үгс, оньсого, тахил үг, мэндийн үг, ерөөл үг, дөрвөн мөрт зэрэг нь  бичил цогцолбор болно. Дэлгэр цогцолбор  гэж нэгэн мөчлөг, эхийн доторх хоёроос дээш цогцолбор оролцсоныг  хэлнэ.

Цогцолборыг хэлц ба хэлц бус гэж ангилна. Хэлц цогцолборыг өвөрмөц ба хэвшмэл хэлц гэж ангилдаг.

Хэлц цогцолбор нь:

1.    Хэвшиж тогтсон бүтэцтэй.

2.    Дүрслэх ур маягаар бүтсэн.

3.    Шууд утгаа гээж, шилжсэн утгатай болсон байна.

4.    Олон зууны уламжлалтай тул монголчуудын ёс уламжлалтай салшгүй холбоотой.

5.    Товч, оновчтой тогтвортой, хэвшсэн утгатай байна.

Хүүг хүүг дуутай

Хүрэн шар дээлтэй

Гал шар нүдтэй

Ганцаар явах заяатай.

Хэлц бус цогцолбор нь:

1.    Бүтцийн хувьд хэвшиж тогтоогүй.

2.    Дүрслэх ур маягаар бүтээгүй.

3.    Шууд утгаа гээгээгүй

4.    Ил тод утгатай.

5.    Дэлгэрэнгүй чөлөөтэй, хэвшсэн бус утгатай.

Өвөрмөц хэлц цогцолборт оньсого, ёгт үг, зүйр үг орох ба  далд, өвөрмөц утгатай, хэвшиж тогтсон бүтэцтэй байна.

Арван зургаан дагуултай

Асар басар хоёр нохойтой

Ачих дөрвөн тэмээтэй

Аргалын дөрвөн тэрэгтэй

Унах дөрвөн морьтой

Учралт хоёр жанжин

Усгүй газар

Цусгүй байлдана. шатар

Буруу харсан нүхэнд нарны гэрэл тусдаггүй

Буруу санаатай хүнд буяны хишиг хүртдэггүй. зүйр үг- аливааг өөр хооронд нь жишин ил адилтгасан товч оновчтой хэлц

Хэвшмэл хэлц цогцолборт сургаал үг, цэцэн үг, мэргэн үг зэрэг орох ба шууд утгатай, хэвшиж тогтсон бүтэцтэй байна.

Сайхан ааштай мөртлөө саар мууг сэдэгчид буй.Муухай ааштай хэрнээ машид сайхныг бүтээгчид бий.

Бузар аргаар олсон булга нөмөрч явснаас ариун хөлсөөр олсон адасга нөмөрсөн нь дээр цэцэн үг нь гүн утга цэцэн санааг голлосон оновчтой үг хэллэг

Цогцолборыг утгын гадаад харьцаагаар нь буюу бусад цогцолбортой харьцуулбал дараах  4 янз байна. Эхний цогцолбор нөгөө цогцолбортойгоо зэрэгцсэн харьцаанд байвал түүнийг эхийн гадаад харьцаа гэнэ. Цогцолбор дахь өгүүлэгдэхүүнүүдийн харьцааг дотоод харьцаа гэнэ. Жишээ нь:

Зөөлөн зөөлөн замбуулин

Агь үнэртсэн цэнхэр талын                      талын адуу -аавын салхи дот.харьц

Адуу нь дандаа сорлог байдаг

Уужуу тайван ухаантай аавын минь

Үг нь дандаа эрдэнэ байдаг

Нар үдэлсэн буурал талын

Салхи нь дандаа бүлээн байдаг      (талын салхи -ээжийн сэтгэл- дот.харьцаа)

Насан өндөр сайхан ээжийн минь

Санаа нь дандаа сүү нь байдаг

Бүжин туулай хярсан бутыг

Харахад нэг л нөмөртэй байдаг    (бутны нөмөр -бүсгүйн харц -дотоод харьцаа)

Бүүвэй аялсан бүсгүй хүний

Харц нь дандаа зөөлөн байдаг                           

Эхийн сэдэв нь хүний амьдралын тухай бөгөөд “санаа зөв бол заяа зөв гэсэн гол санааг  илэрхийлжээ. Цогцолбор бүрт хүн байгаль хоёрын харьцааг дүрсэлсэн нь дотоод харьцаа болно. З цогцолборт адил санааг зэрэгцүүлэн өгүүлсэн нь эхийн гадаад харьцаа болно.

Цогцолборууд нь өөр хоорондоо холбогдон эх болохдоо ерөнхий утга санаанаас тодорхой утга санаанд шилжих, эсвэл тодорхой утга санаанаас ерөнх ий утга санаанд шилжих гэх мэт олон янз байна. ийнхүү цогцолборыг өөр хооронд нь сүлжилдүүлэн нэг утга санааг бүтээхдээ дараа 4 утгыг илрүүлдэг.

А. Ойролцоо цогцолбор: Илрэх утга нь ойр боловч хэлбэр бүтэц нь өөр байх цогцолбор юм. Жишээ нь:

Үүлтэй шөнө                                     Одтой шөнө

Өрх гэрийг минь                              Орд гэрийг минь

Ээрэн бүрхэж                                   Орчин хэвтэж

Орон дотор эс унтсан              Орон дотор эс унтсан

Хан оронд хүргэсэн                        Өндөр оронд хүргэсэн

Өвгөс хэвтүүл минь                       Өлзийтэй хэвтүүл минь

Намрын сайхан сар минь                                         Өнгөт сайхан сар минь

Нарт ертөнцийг тойрсоор                                        Орчлон ертөнцийг дагасаар

Насан өнөдийн хүү минь                                          Үнэн сэтгэлт хүү минь

Намайгаа үргэлж эргэсээр                         Өнчин намайг хүлээсээр Д.Н

Ганцхан дэлхийтэй байтлаа

Зуун санаа санан

Ганц нүүртэй байтлаа

Хоёр нүүртэй болно

Хоёр гартай мөртлөө

Хорин гартай юм шиг самарна

Хоёр хөлтэй атлаа жаран хөлтэй юм шиг сарвалзана.

Ай энэ хүн гээч

Ай энэ шунал гээч Ш.Сүрэнжав

Б. Эсрэг цогцолбор:  Илтгэх утга санаа нь харилцан эсрэгцсэн цогцолбор юм.

Нэн алс руу                                        Нэн алсаас

Нүүдэл эргэнэ                                  Нүүдэл эргэнэ

Өвөө рүүгээ би                                 Над руу ач минь

Нүүж явна                                          Нүүж явна   П.Бадарч

Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ.

Тэртээ уулын цаана айл байдгийг мэдэж, тэнгэрийн хаяанаас цааш газар байдгийг мэдэж, хуучин хүү шинэ хүү болов.

В. Төсөөт цогцолбор: Илрэх хэлбэр, бүтэц нь ижил байх цогцолбор бөгөөд утгаара ойролцоо, эсрэг байна. Тодруулбал, эхний цогцолбор дахь бүтэц дараагийн цогцолборт давтагдсан байна.

Чирээр амталсан цэгээ байвал ууя

Чиний минь үнэр шингэсэн

Чимхүүр байвал авъя

Алимаар  амталсан архи байвал ууя

Амрагийн минь үнэр шингэсэн

Алчуур байвал авъя

Г. Зүйлчилсэн цогцолбор: Утгын нэгэн хүрээнд хамрагдах 2 ба түүнээс дээш юмс үзэгдлийн тухай өгүүлсэн цогцолбор юм. Цогцолборыг дараах байдлаар зүйлчлэн ангилна.

Могой нь хатгаж, зангуу нь шивж, халгай нь түлдэг

Мод нь сүлбэж, хад нь халтиргаж, жавар нь дөнгөлдөг

Морь нь өшиглөж, тайлаг нь таварч, баавгай нь хаздаг

Монгол газар шороо дайснаас эзнээ хамгаалдаг Т.Галсан

1.    Хүний зүйлийн утгатай

2.    Хүний бүтээсэн зүйлийн

3.    Ургамлын зүйлийн

4.    Амьтны зүйлийн

5.    Амьтны  бүтээсэн зүйлийн

6.    Гараг ертөнцийн зүйлийн

7.    Сэтгэхүйн зүйлийн

8.    Мэдрэхүйн зүйлийн

9.    Зөн билгийн

10.  Хий үзэгдлийн

 

 

 

 

 

 

           

 

Бичсэн: davaasuren цаг: 21:26 | Онцгой биш
Холбоос | email -ээр явуулах |


Сэтгэгдэл:





:-)
 
xaax