n
2014-03-19
Эхийн утга

Эхийн утга

            Эхийн утга агуулга нь тухайн эхийн мөн чанар, амин сүнс нь юм. Эхийн утга санаа,  утга агуулга хоёр нь адил мэт боловч басхүү яг ижил ойлголт биш.

Эхийн утга санаа  гэдэг нь өгүүллэгч, бичигч этгээдийн уншиг сонсогч олонд илэрхийлэн хэлсэн санаа бодол юм.

Эхийн утга агуулга гэдэг нь тухайн эхийн дотор агуулагдаж байгаа утга санааны цогц юм.

Эх бүрийн утга агуулга харилцан адилгүй байдагт дараах хэдэн хүчин зүйл нөлөөлдөг. Үүнд:

1.    Хэнд зориулж бичсэн

2.    Ямар асуудлыг дэвшүүлэн тавьсан

3.    Түүнийг яаж шийдвэрлэсэн

4.    Ямар арга хэлбэрээр санаагаа илэрхийлсэн

5.    Ямар хэв маягийн эх болох зэрэг болно.

Эхийн утга агуулгад тавигдах хэд хэдэн түгээмэл шаардлага байх ба түүнийг бүрэн хангасан эх утга агуулга сайтай эх болно. Үүнд:

1.    Тухайн эхийн сэдэв буюу гарчигт дэвшүүлсэн санаагаа эхийн агуулгаар дамжуулан, бүрэн гаргаж чадсан байх, өөрөөр хэлбэл утга санаа хоёрдмол биш байх

2.    Уншигч ба сонсогчид шинэ мэдээлэл өгөхүйц, танин мэдэх, мэдлэг бүтээхэд нь тустай байх

3.    Эхийн утга агуулга ба хэмжээ тохирсон байх

4.    Эхэд дүрслэгдэх гол ба гол бус зүйлийн харьцаа тохирсон байх

5.    Үнэн зөв мэдлэг мэдээлэл өгсөн байх

6.    Эхийн сэдэв нь агуулгадаа тохирсон байх

 

Эхийн санаа

            Үйл явдал өгүүлбэрээр илэрдэг бол хэрэг явдал цогцолбороор илэрнэ. Хэрэг явдал гэдэг нь орон зай цаг хугацааны дотор хүн ба юм үзэгдэлд одоо, ирээдүй өнгөрсөн 3 цагийн явцад тохиолдох үйл явдлын цогц юм. Өөрөөр хэлбэл, хэрэг явдал нь хэд хэдэн үйл явдлаас бүтнэ. Тэрхүү үйл явдал ба хэрэг явдлыг үйлдэгч үйлдэх тул үйлдэгч нь тухайн эхийн агуулгыг бүтээх гол зүйл болдог Тодруулбал, амьтай ба амьгүй үйлдэгч хийгээд түүнд өртөгч, түүнд хамаатай юмсын хөдөлгөөнтэдний харьцаанаас хэрэг явдал үүддэг байна.

            Хэрэг явдал нь өгүүлэгдэж буй юм, түүний тухай өгүүлж буй байдал хоёроос бүтнэ. Өгүүлэгдэж буй юм нь  жинхэнэ нэрийн зүйлээр, өгүүлж буй байдал нь үйл үг, тэмдэг нэрээр илэрч, юмыг нэрлэсэн үгсээс сэдэв, байдлыг нэрлэсэн үгээс санаа бий болдог байна.

            Санаа гэдэг нь хүний бодол сэтгэлгээ буюу гадагшаа төдийлөн илрээгүй дотоод яриа юм. Санаа нь ямар нэг шинэ утгыг агуулж байдаг ба хүний сэтгэх үйлээс санаа урган гардаг бөгөөд эрдэмтэд эхийн санааг найруулгын зориулалтаар нь төрсөн санаа, гол санаа, шинэ санаа, зорьсон санаа гэж ангилдаг.

А.Төрсөн санаа  буюу үүдэл санаа

Аливаа хэрэг явдал тодорхой шалтаг шалтгаанаас үүдэлтэй байдаг бөгөөд бодит байгаль ерьөнц  өөрөө хэрэг явдал үүсэх буюу эх зохиох анхдагч дохио, санаа сэдэц болж байдаг. Өөрөөр хэлбэл, бодит ба хийсвэр зүйлээс үүдэн зохиол бичих болсон шалтгаан сэдэц санааг төрсөн санаа гэнэ. Эхийн төрсөн санаатай зайлшгүй холбогдох нэг зүйл бол сэдэв юм. Сэдэв нь сэдэцтэй нягт шүтэлцдэг. Өөрөөр хэлбэл, зохиогчид эхлээд эхийг зохиох сэдэц үүсэж, тэр нь сэдэв болж хувирдаг. Сэдэв гэж юу вэ ? гэдгийг тодорхойлсон эрдэмтдийн тодорхойлолтыг нэгтгэн үзвэл:

Эхийн гол утгыг гаргах гэж сэдэн дэвшүүлсэн санааг сэдэв гэнэ. Өөрөөр хэлбэл, уг эхэд дэвшүүлсэн тулгамдсан асуудлыг сэдэв гэнэ. Сэдэв нь эх бүтээх шалтгаан болдог бол эхийн гол санаа эх бүтэж дууссаныг илтгэдэг.

            Юу бичихийг сэдэв бус үүдэл санаа шийддэг учраас сэдэв сонгох бэрхшээл төдийлөн байдаггүй.Зарим эх нэг ерөнхий сэдвийн дор бүтсэн байхад зарим нь нэг ерөнхий сэдвийн дор хэд хэдэн сэдэвтэй байдаг. Нэг ижил сэдвийн дор бичигдсэн эхийн олон хувилбар үүсэх  хэд хэдэн шалтгаан байдаг. Үүнд:

1.    Эх зохиогч бүрийн бодож сэтгэх, хэлэх ярих, бас бүтээлч сэтгэлгээ өөр

2.    Эх зохиогч бүрийн сэтгэхүйн үйлдлийн дэс дараа өөр

3.    Эх зохиогчийн мэдлэг, олж цуглуулсан мэдээлэл  өөр

4.    Эх зохиох зорилго, зорилт өөр

5.    Эх зохиогч бүрийн ертөнцийг үзэх үзэл, амьдралын туршлага, шашин шүтлэг, соёлын байдал өөр

6.    Эх зохиогчийн хэлний боловсролоос шалтгаалан, үг хэллэгийг сонгон хэрэглэх чадвар, өөрийгөө илэрхийлэх чадвар харилцан адилгүй.

7.    Эх зохиогч бүрийн сэтгэлийн хөдөлгөөн, бодит байдалд хандах хандлаг, түүнд өгөх үнэлэмж өөр

8.    Тухайн эхийг хэнд зориулж бичсэн зэргээс шалтгаалдаг байна.

Б. Гол санаа:

Эхийн гол санаа нь уг эхэд дэвшүүлсэн сэдвээр илэрхийлэгдэн, тухайн дэвшүүлсэн асуудлыг хэрхэн шийдвэрлэсний хариулт болдог. Өөрөөр хэлбэл, төрсөн санааг гол үйл явдлаар дүрсэлж, дүгнэлт гаргахыг гол санаа гэнэ.

Гол санаатай зайлшгүй холбогдох зүйл бол үйлдэгчид юм.Тодруулбал, тухайн эхэд зохиогчийн сонгон авса хүн ба юм нь тодорхой үйл хөдлөлд холбогдон, үйл явдлыг үүсгэн, улмаар тэдгээр үйл явдлууд нийлэн нэгдэж хэрэг явдал буюу эхийг бүтээдэг байна.

            Үйлдэгч гэж юу вэ?Үйл ба хэрэг явдлыг бүтээгч амьтай амьгүй  юмыг үйлдэгч гэнэ. Эхэд өгүүлэгдэж  байгаа хүн, амьтан, үзэгдэл, юмс нь үйлдэгч болно. Өөрөөр хэлбэл, жинхэнэ нэр нь үйл үгтэй холбогдож, үйлдэгч болно. Үйлдэгчийг дараах байдлаар ангилдаг.

 

Үйлдэгч түүний утга

 

 

Жишээ нь

 

1

Эрхэн үйлдэгч

Үйл явдал, хэрэг явдлыг ухамсарлан санаачлагч эзэн, гүйцэтгэгч эзэн

НТЯ

ЗТЯ

ХТЯ

ҮТЯ

ХамТЯ

Өвөө үлгэр ярилаа.

Багшаар заалгана.

Миний асуусанд хариулав.

2

Эдлэн үйлдэгч

Гадны үйл явдал ба хэрэг явдалд зорилго хяналтгүй оролцогч идэвхгүй үйлийн эзэн бие ба амьтан ургамал

НТЯ

ЗТЯ

ӨоТЯ

 

Хүүдээ ээж нь их баярлажээ.

Яргуй хатчихжээ.

 

3

Хүлээн үйлдэгч

Хийсвэр ба бодитой зүйлийг хүлээн хүртэх ба хүлээн авах идэвхгүй эзэн

 

ЗТЯ

ӨоТЯ

 

Дүүд өгөх, ахын хүүхэд, хүний сайн

4

Өртөн үйлдэгч

Үйл ба хэрэг явдлын үйлэнд өртөгч буюу хөдөлж үйлдэж буй юм ба эзэн

НТЯ

ЗТЯ

ГТЯ

ХамТЯ

Эгч дээл оёв.Энэ тухай номоос уншив.

5

Хэрэглэн үйлдэгч

Эрхэн үйлдэгч тухайн үйл ба хэрэг явдлыг гүйцэтгэхдээ зэвсэг хэрэглүүр болгон ашиглаж буй юмс буюу үйлд оролцогч бодит юмс

НТЯ

ҮТЯ

Холбох үг

 

Дүү үзгээр бичнэ.

Будгаар будна.

 Ээж шиг оёв.

6

Аяндаа үйлдэгч

Хувьсан хувирах үйлийн амьтай ба амьгүй юмс

 

 

В. Шинэ санаа

Эхийн төгс санааг хурц тод дүрслэлээр чимэн уран санаа шинэ санаа гэнэ. Үүнийг илэрхийлж байгаа яруу дүрслэх үг хэллэг, өгүүлбэр, цогцолборыг түлхүүр нэгж гэнэ. Тодруулбал:

Түлхүүр үг гэдэг нь эхэд шинэ санаа бүтээх үүрэгтэй орсон адилтгасан, төлөөлсөн зэрэг үг юм.

Түлхүүр өгүүлбэр гэдэг нь эхийн бүтцэд орж,  шинэ санааг бүтээж байгаа дүрслэх ур маяг бүхий өгүүлбэр.

Түлхүүр цогцолбор гэдэг нь уран санаа, дүрслэх ур маягийг өргөн хэрэглэсэн цогцолбор юм.

Шинэ санаа илэрхийлэх ур маягууд

            Адилтгал

Хоёр өөр зүйлийг адил төсөөр нь ижилсүүлэн, эн тэнцүүлж дүрслэх ур маяг юм.

            Зүйрлэл

Нийтлэг төстэй хоёр юм үзэгдэл ойлголтыг хооронд нь жишин, нэгийнх нь онцлогийг  нөгөөгөөс ялгаруулан тодотгодог ур маяг юм. “шиг, мэт, адил” гэх мэт жиших үг хэрэглэнэ.

            Хэтрүүлэл

Хүн, юм, үзэгдлийн аль нэг шинж байдлыг уран сайхнаар нээхийн тулд ихэсгэн эсвэл багасган давуулж дүрслэх ур маяг юм. Үүнийг ихэсгэл багасгал гэж хоёр ангилна.

Ихэсгэл гэдэг нь хүн юм үзэгдлийн мөн чанарыг байж болох хэмжээнээс нь ихэсгэн хэтрүүлж дүрслэх ур маяг юм.

Багасгал гэдэг нь  хүн, юм, үзэгдлийн аль нэг шинж байдал, төрхийг жижгэрүүлэн багасгаж дүрслэх ур маяг юм

            Амьдчилал

Хүн ба амьтанд байдаг шинжүүдийг өөр бодит юмсад шилжүүлэн амьтай мэтээр бичих ур маяг юм.

            Хүншүүлэл

Амьтай ба амьгүй юмс хүнтэй адил ярьж үйлдэх байдлаар үзэгдэл юмсын нуугдмал талыг нээдэг ур маяг юм.

Харшуулал

Эсрэг тэсрэг ухагдахуун санааг нээн гаргаж, баатрын гадаад  болон дотоод мөн чанарын ялгааг гаргахаар зэрэгцүүлэн дүрсэлж, үл зохилдох эсрэг утга санааг нээдэг ур маяг юм.

Тойруулал

Утга далдлан шилжүүлэх ур маяг юм.Нөхцөл байдлыг харгалзан, бодит байдалд тохируулан, зөөлрүүлж, далд тойруугаар орлуулж дүрслэх ур маяг юм.

            Төлөөлөл

Аливаа юм үзэгдэлд байдаг шинжийг бүхлийг хэсгээр, хэсгийг бүхлээр төлөөлөн дүрслэх ур маяг юм. Жишээ нь: Дайнаы хөл ихтийн цагт элчдээ итгэ.

            Егөөдөл

Сайн сайхнаар хэлсэн мэт боловч далдуур муу хэлсэн санаатай дүрслэх ур маяг.

            Ёгтлол

Хийсвэр ухагдахуун ба санааг адилтгалын аргаар тодрхой биет дүрээр дүрслэх ур маяг.

            Найруулгын эдгээр ур маяг нь тухайн зохиолыг амьд сонирхолтой болгодог байна.

Г.Зорьсон санаа

            Өгүүлэгдэж буй юмсын тухай санаа нь зохиогчийн дүгнэлт болон хувирахыг эхийн төгс санаа гэнэ.Эхийн төгс санааг шинэ ба зорьсон санаа нь төгс санааг бүтээх ба төгс санаанд зохиогчийн үзэл бодол, хүсэл санаа, сэтгэлийн аясыг илтгэсэн баймж үнэлэмж шурган орсныг зорьсон санаа гэнэ.Энэ нь тухайн асуудалд хэрхэн хандаж байгаа зохиолчийн өөрийн дотоод бодол санаа, үнэлэм, баймж хандлага юм. Зорьсон санаа нь зохиогчийн үзэл бодол, хүсэл, сэтгэл хөдлөлөөр илэрдэг, уншигчийн ухаарлын нүдийг нээдэг, баймж үнэлэмжээр илэрдэг онцлогтой.

            Эхийн баймж чанар

Баймж чанар гэж юу болохыг эрдэмтэд дараах байдлаар тодорхойлжээ.

Ю.Мөнх-Амгалан:

“ Өгүүлэгч этгээд бодит байдлын тухай мэдээлэхдээ тухайн зүйлдээ итгэсэн, эргэлзсэн, дурлаж шимтсэн, захирч тушаасан, урьдчилан сануулсан, зөвшөөрсөн, шаардсан, хориглосон, ерийн хүүрнэсэн, асууж лавласан зэрэг янз бүр байна. Ийнхүү өгүүлбэгчээс бодит байдалд хандах харьцаа янз бүрээр илрэх хадлагыг баймж чанар гэнэ.”

Б.Пүрэв-Очир:

“Өгүүлэгч ба бичигч этгээдийн тухайн юманд хандах хандлага, үзэл бодол, сэтгэгдэл, хүсэл эрмэлзэл, үнэлэмж зэрэг нь өгүүлж буй зүйлд байнга илэрч байдаг бөгөөд үүнийг баймж чанар гэнэ.”

            Баймж чанар нь хэлний бүх түвшинд бүх нэгжээр илэрч байдаг бөгөөд баймжигй 4 ангилдаг.

1.    Бодит баймж

Уг үйл ба хэрэг явдлын үнэн бодит болоход бүрэн итгэсэн утгатай байдаг. Энэ нь “-лаа,-в, -жээ, -чээ , -на, -даг+ юм байна, үнэхээр, үнэндээ, үнэн хэрэгтээ, гарцаагүй, зайлшгүй, ний нуугүй хэлэхэд, чухамдаа, мэдээжээр”гэх мэт үгээр илэрнэ.

2.    Зайлшгүй баймж

Тухайн хэрэг ба үйл явдлын дотоод мөн чанарт түшиглэн, зайлшгүй байх зүй тогтлын дагуу төрөх баймж утга бөгөөд “-лтай,- ёстой, хэрэгтэй, зүйтэй, өөрийн эрхгүй, нэг үгээр хэлбэл, ялангуяа, адаглаад, таарна, зохисгүй, нэгд, хоёрт, тэгэлгүй яах вэ гэх мэт үгээр илэрнэ.

3.    Бололцоот баймж

Хэрэг ба үйл явдлын санамсаргүй хувирах боломжоос төрөх баймж бөгөөд “ чад, дөнгө, үйл +боломжгүй, мэднэ, аргатай, -ууштай, боломжгүй, аргагүй, эрхтэй, эрхгүй, замгүй, арай ядах, барахгүй, ядахдаа, магадгүй, янзтай, санамсаргүй, золоор, харамсалтай нь, санаатай, магадгүй, ташрамд.. гэх мэт үгээр илэрнэ.

4.    Үнэн магадлалт баймж

Хэрэг ба үйл явдалд өөрийн болоод бусдын хандах хандлага, үзэл бодлыг илтгэх баймж утга бөгөөд “ лав, лавтай, яг, яриангүй, маргаангүй, эргэлзээгүй, дамжиггүй, илэрхий магад, бололтой, үйл үг +маягтай, янзтай, аястай, мэднэ, болзошгүй, юу даа, болох юм бий, вий гэх мэт үгээр илэрнэ.

 
Бичсэн: davaasuren цаг: 11:42 | Онцгой биш
Холбоос | email -ээр явуулах |


Сэтгэгдэл:





:-)
 
xaax