n
2014-04-15
ЭХЭД СУУРИЛСАН ДААЛГАВРУУД

Монгол хэлний хичээлийн шалгалт

 

 ХУВИЛБАР - А 1

 

 НЭГДҮГЭЭР ХЭСЭГ:

 ДААЛГАВАР

1. Эхийг анхааралтай уншиж, ойлгоод даалгаврыг гүйцэтгээрэй.

2. Асуулт даалгавар бүрийг анхааралтай, дуустал уншиж гүйцэтгээрэй.

3. Эхээс сонгож авсан үг, өгүүлбэрийг эхийн утга санаатай холбож ажиглаарай.

4. Сонгох даалгавраас зөвхөн нэгийг сонгоорой. (Даалгавар бүр 2 оноотой)

 

Хавар

Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар Монголын сайхан оронд жил жил дэлгэр Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр Өвсний соѐо ногоороход морь мал ханагар Холхи нар ойртож, хасын цас хайлахад Хуучин дэлхий халагдаж, хамаг юм шинэчлэгдэнэ Хөхөрсөн модон цэцэглэж, хүүхэд багачууд наадахад Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санана Хээрийн галуу айлчлан ирж, гангар гунгар донгодоход Гэртээ суусан малчин түүнийг чагнан уярна Хажуу дахь уулнаа горхи булаг хоржигнон урсахад Хаяан дахь хурга ишиг майлалдан хөгжим нийлүүлнэ Эелдэг урьхан амьсгал ариухнаар үнэртээд Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд Өлгийтэй бяцхан хүүхэд, эцэг эхээ баясгана (Д.Нацагдорж)

1. Эх нь тоочимж болохыг баталсан хэсгийг олоорой.

A. Хэрэг явдлыг өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт хүүрнэн бичжээ.

B. Хэрэг явдлын бодомжийн харьцаанаас шинэ дүгнэлт гаргажээ.

C. Юмс үзэгдлийн гол шинжийг нарийн дэс дараалалтай зураглан бичжээ.

D. Агуулга нь баримт жишээнд тулгуурлажээ.

E. Шалтгаан, үр дагавар, дүрэм тодорхойлолтод тулгуурлажээ.

 

Тайлбар: Зөв хариу нь С бөгөөд А нь хүүрнэмжийн шинж, В, D, Е нь эргэцүүлэмжийн шинж учраас С нь юмс үзэгдлийн гол шинжийг орон зай, цаг хугацааны нэг дэвсгэр дээр дүрсэлсэн тул тоочимжийн үндсэн шинж юм.

2. “Эцэг эхээ баясгана.” гэсэн өгүүлбэрийн өгүүлэхүүнийг захирах өгүүлбэрийн өгүүлэхүүн болгон хувиргасан хэсгийг олоорой.

 

A.   баясга B. баясгадаг уу? C. баясгав D. баясгах уу? E. баясгалаа даа Тайлбар: В, D нь асуух өгүүлбэрийн өгүүлэхүүн, С,Е нь хүүрнэх өгүүлбэрийн өгүүлэхүүн тул А хувилбар нь зөв болно. 3. Цөм үг нь жинхэнэ нэрээр илэрсэн холбоо үгийг олоорой. A. сэтгэл тэнэгэр B. бяцхан хүүхэд C. сэтгэлийг сэргээх D. чагнан уярах E. ариухнаар үнэртэх

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тайлбар: А, D, С, Е-д “ тэнэгэр, уярах, үнэртэх, сэргээх ” гэсэн цөм үгсэд жинхэнэ нэр байхгүй байгаа учир В нь зөв болно. 4. “Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр” гэсэн өгүүлбэрийг шууд утга санаагаар хувиргасан хэсгийг олоорой. A. Хайр дурлал хаврын бороо цэцэгнээс эхэлнэ. B. Хайртай аавыг минь байхад хаврын өдрүүд өнгөтэй байлаа. C. Хавар,хэвлийдээ тийчилсэн яргуйг элгэн дээрээ бүүвэйлнэ. D. Хавар болоход хүмүүс дуртай байдаг. E. Хаврын улирал айлчлахад торгон салхи сэвэлзэнэ. Тайлбар: “ Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр ” гэсэн өгүүлбэр нь хаврын улирал гэдгийг “ энх улирал ” гэсэн чимэг үгээр нэрлэсэн, сэтгэл тэнэгэр гэсэн хэлцээр хүний дотоод сэтгэлийн хувирлыг илэрхийлсэн тул шууд бус утга санаатай өгүүлбэр болно.Ийм учраас D нь энэ өгүүлбэртэй утга дүйнэ. 5. Дараах өгүүлбэрүүдээс эхийн санаанд холбогдолгүй хэсгийг олоорой. A. Энх улирал ханхлахад B. Хөхөрсөн мод цэцэглэхэд C. Хээрийн галуу айлчлан ирэхэд D. Эелдэг урьхан амьсгал ариухнаар үнэртэхэд E. Алтан дэлхийн уул тал мөнгөн хуягийг өмсөхөд Тайлбар: А, В, С, D нь бүгд хаврын улирлын тухай бөгөөд Е нь өвлийн улирлын тухай учраас зөв хариу болно. 6. “Хээрийн галуу айлчлан ирж ...” гэдэгтэй ойролцоо санаат хэлцийг олоорой. A. Харьсан шувуу ирдэг, ирсэн гийчин буцдаг B. Галуунд тэргүүнгүй бол цуваа болохгүй C. Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөх D. Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай E. Нуур амар бол нугас амар Тайлбар: “ Хээрийн галуу айлчлан ирж ” гэдэг нь цаг улирал солигдож, шувууд эргэн ирж буй үйл явцыг үзүүлсэн тул А хувилбар нь зөв болно. 7. Эхийн гол санааг илэрхийлсэн холбоо үгийг олоорой. A. Мөнх тэнгэр B. Урьхан амьсгал C. Хөхөрсөн модон D.Хээрийн галуу E. Өлгийтэй хүүхэд Тайлбар : Эхэд бодит ба хийсвэр зүйлээс үүдэлтэй дэвшүүлсэн асуудлыг хэрэгжүүлж төгссөний баталгаа бол гол санаа юм. Эхийн гол санаа нь хаврын улирал бөгөөд зохиолч үүнийг урьхан амьсгал гэсэн чимэг үгээр нэрлэсэн тул зөв хариу нь В болно. 8. Зүйлчилсэн утгаараа бусдаас ялгаатай хэсгийг олоорой. A. хүүхэд багачууд B. хөгшин хүн C. өлгийтэй хүүхэд D. хурга ишиг E. эцэг эх Тайлбар : А, В, С, Е –д хүний зүйл, зөвхөн D-д амьтны зүйл байгаа тул бусдаасаа ялгаатай хэсэг нь болно.

 Монгол хэлний хичээлийн шалгалт ХУВИЛБАР - А 3

9. Эхийн сэдвийг тодорхойлсон өгүүлбэрийг олоорой. A. Өвсний соѐо ногоороход морь мал ханагар B. Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодно. C. Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсана. D. Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар E. Хөхөрсөн модон цэцэглэж, хүүхэд багачууд наадна. Тайлбар: Эхэд дэвшүүлсэн асуудлыг сэдэв гэх бөгөөд уул эхэд цаг улирал ээлжлэн солигддог буюу мянга мянган хавар ээлжлэн ирж буй асуудлыг хөндсөн тул D хариулт зөв болно. 10. “Эелдэг урьхан амьсгал ариухнаар үнэртээд” гэсэн өгүүлбэрийг найруулгын ерийн зэрэгт хувиргасныг олоорой. A. Хавар болоод B. Хавар айлчлан ирээд C. Хавар хүрэлцэн ирээд D. Хавар сэтгэлийн чавхдас хөглөөд E. Хавар сэтгэлийг бүлээцүүлээд Тайлбар: Хүндэтгэлийн буюу эрхэмсэг найруулгыг ерийн найруулгад хувиргасан хэсэг нь А болно. В, С, D, Е нь шууд бус нэрлэлт буюу уран зохиолын эрхэмсэг найруулга болно. 11. Эхэд өгүүлэгчийн дотоод сэтгэлийн ямар үнэлэмж, өнгө аяс илэрсэн бэ? A. Үйл байдалд эргэлзэж тээнэгэлзсэн B.Үйл байдалд санаашран, уйтгарласан C. Үйл байдлыг тааварлан барагцаалсан D. Үйл байдал сэтгэлд зохистойг илэрхийлсэн E. Үйл байдлын таагүйг илэрхийлсэн Тайлбар: Эхэд цаг улирлын байдалд хүний сэтгэл хувиран өөрчлөгдөж буйг илэрхийлсэн бөгөөд өгүүлэгчийн дотоод сэтгэлийн таатай байдлыг бүхэлд нь илэрхийлжээ. Ийм учраас зөв хариу нь D болно. 12. “Эелдэг урьхан амьсгал ариухнаар үнэртээд Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ” гэдгийн мөр хоорондын холбоосыг солин найруулахад аль нь тохирох вэ? A. -сэн ч B. -вэл нь C. -х нь D. -дэг ч E. –ээс л Тайлбар: Мөр хоорондын холбоос нь “ үнэртээд ” хэмээх үгнээ илрэх бөгөөд эелдэг урьхан амьсгал ариухнаар үнэртэж буй байдал нь хүний сэтгэлийг сэргээж буй тул С нь зөв хариу болно. 13. “Холхи нар ойртож, хасын цас хайлахад...” гэдгийг эрдэм шинжилгээний найруулгад зөв хувиргасан хэсгийг олоорой. A. Дэлхий нарыг тойрох замын урт 940 сая километр. B. Дэлхий хойд хагасаараа нар луу хазайх үед илүү их дулааныг хүлээн авна. . C. Улирал солигддогийн гол учир нь дэлхийн тэнхлэг хазгай байдагтай холбоотой. D.Дэлхий нар хоѐрын дунд сар ороход түүний сүүдэр тал нь бидэн рүү харна. E. Жилийн туршид нар дэлхий хоѐрын байрлал харилцан өөрчлөгдөнө. Тайлбар: “ Холхи нар ойртож хасын цас хайлахад ” гэдэг нь хавар болж, цаг улирал дулаарч буй үйл явцыг илэрхийлсэн тул В нь зөв болно. 14. Эхэд байгаа “Хасын цас” гэсэн адилтгасан дүрслэлийн шинжийг олоорой. A. хаврын B. гэрэлтэй C. цоохортсон D. хайлсан E. хунгар

Монгол хэлний хичээлийн шалгалт ХУВИЛБАР - А 4

Тайлбар: “ Хасын цас” гэдэг нь “ гэрэлтэй, тунгалаг, цагаан ” гэдэг шинжийг агуулдаг бөгөөд эхэд гэрэлтэй гэдэг шинж нь илүү тод илэрхийлж байна. Ийм учраас зөв хариулт нь В болно. 15. Эхээс “Малчин уярна.” гэсэн өгүүлбэрийг дэлгэрүүлсэн үйлийн хамжсан тодотгол буюу дэд дэлгэрүүлэгч гишүүн өгүүлбэрийг олоорой. A. Хээрийн галуу айлчлан ирж B. Гангар гунгар донгодоход C. Гэртээ суусан D. Түүнийг чагнан E. Хүүхэд багачууд наадахад Тайлбар: “ Малчин уярна ” гэсэн өгүүлбэрийн уярна гэсэн өгүүлэхүүнийг тодотгосон өгүүлбэр нь түүнийг чагнан учраас зөв хариу нь D болно. 16. “Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана.” гэсэн өгүүлбэрийн дэлгэрүүлэгч гишүүнийг зөв салаалан хувиргасныг олоорой. A. аав ээжээ B. баярлуулна C. манцуйтай жаахан D. үр E. жаал Тайлбар : “Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана ” гэсэн өгүүлбэрийн цөм бүтэц нь хүүхэд эцэг эхээ баясгана гэсэн гурван бүрэлдэхүүнт цөм бөгөөд өлгийтэй бяцхан гэдэг нь дэлгэрүүлэгч гишүүн учраас үүнийг салаалж хувиргасан хэсэг нь С буюу манцуйтай жаахан болно. 17. Аль хэсэг нь эхэд хүний дотоод сэтгэлийн өөрчлөлт хувирлыг илэрхийлээгүй вэ? A. Хүний сэтгэл тэнэгэр B.Хүүхэд багачууд наадахад C. Залуу болсон шиг санана D. Түүнийг чагнан уярна E. Нуугдсан сэтгэлийг сэргээнэ Тайлбар : А, С, D, Е нь бүгд хүний дотоод сэтгэлийн таатай байдлыг илэрхийлсэн, зөвхөн В хувилбар хүний үйл хөдөлгөөнийг илэрхийлсэн тул зөв хариу нь болно. 18. “Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар” гэдгийг “Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар ирлээ.” гэж хувиргавал эхийн найруулгад өөрчлөлт гарах уу? A. Үг буруу сонгосон алдаа болно. B. “Ирлээ” гэдэг нь амьдчилал тул оновчтой. C. Үг дутсан алдаа болно. D. “Хавар ирлээ.” гэдэг нь учир зүйн алдаа. E. Үг илүүдэж шүлгийн айзам хэмнэл алдагдана. Тайлбар: Яруу найрагт үг, үе, гишүүдийн тоог тэнцүүлж, зэргэд бүтээх дүрмийг “ ирлээ ” гэдэг үгийг нэмсэнээр зөрчих тул Е хувилбар нь зөв болно. 19. Хаврын улиралд холбогдолгүй хэсгийг олоорой. A. Энх улирал B.Хуучин дэлхий C. Урьхан амьсгал D. Өвсний соѐо E. Эелдэг амьсгал Тайлбар : Хуучин дэлхий гэдэг нь өвлийн улирлыг хэлж байгаа тул хаврын улиралд холбогдолгүй болно. Ийм учраас В нь зөв болно. 20. Эхэд ойролцоо утгаар хэрэглэсэн үгсийг олоорой. A. халагдах – шинэчлэгдэх B. ханхлах – ногоорох C. ойртох – хайлах D. донгодох – уярах E. үнэртэх – сэргээх Тайлбар : Халагдах, шинэчлэгдэх гэдэг нь өнгөц ажиглахад эсрэг утгатай мэт боловч хоѐул шинэ зүйл бий болох тухай өгүүлж буй учраас ойролцоо утгатай болно.Иймээс А нь зөв болно.

 Монгол хэлний хичээлийн шалгалт  ХУВИЛБАР 5

 

21. “шинэчлэгдэнэ” гэдгийн утгат хэсгийг зөв тайлбарласныг олоорой. A. шинэ – идэвхгүй язгуур, үгийн үндэс B. шинэч – идэвхтэй язгуур, нэрийн үндэс үүсгэх дагавар авсан C. шинэчил – идэвхтэй язгуур, үйлийн үндэс үүсгэх үүсгэх дагавар авсан D. шинэчлэгд – үүсмэл бус үйл үг, нэр үг бүтээх дагавар авсан E. шинэчлэгдэнэ – үүсмэл бус үйл үг, үйлдэгдэх хэв, биеэр төгсгөх нөхцөлтэй. Тайлбар: Шинэ+чил гэсэн бүтэц бүхий идэвхтэй язгуур, үйлийн үндэс үүсгэх дагавраас бүтсэн. С хариулт нь зөв болно. 22. Өгүүлбэрийн цэгийн оронд орны нэрийг тохируулан нөхөөрэй. Байшингийн дээвэр маш балтгар. Байшингийн ................. өдөр байтлаа, бүрий барай байдлыг төрүүлнэ. (Д.Н) A. дотор B. цонх C. дээвэр D. хана E. өнөөдөр Тайлбар: Энэ асуулт нь үгсийн аймгийн мэдлэгийг шалгах хэсэг тул өгүүлбэрийн цэгийн оронд аль нь ч тохирохоор үгсийг сонгож авсан болно. Гэхдээ зөвхөн А нь орны нэр болно. 23. Дараах хэлзүйн тайлбарт тохирох үгийг олоорой. Үйл үг, үүсмэл, өөрөө үйлдэх хэв, энгийн үйлдэх байдалд байгаа, хам холбох нөхцөл (үйлийн тийн ялгалын хам хэлбэр) - тэй A. ногоорох B. наадахад C. айлчлан D. нийлүүлэн E. үнэртээд Тайлбар: Айл+чил+0+0+н гэсэн бүтэц бүхий С хариултын айлчлан хэмээх үг нь дээрх тайлбарт тохирно. 24. Дараах таван үгээс төрөл биш утгат үгийг олоорой. A. санал B.сандал C. санаа D. санамсаргүй E. санаачил Тайлбар: А, С, D, Е нь бүгд сана гэсэн язгуураас үүссэн бөгөөд зөвхөн В нь сандал гэсэн төрөл биш утгатай үг болно. 25. Эхийн дараах хэсэгтэй дүрслэлийн утга нь тохирох өгүүлбэрийг олоорой. Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар Монголын сайхан оронд жил жил дэлгэр A. Хаврын сүүл сар хүн бүхний сэтгэлийг хөдөлгөсөн сайхан өглөө байв. (Д.Н) B. Өвлийн хүйтнийг адуу манаж өнгөрүүлэн, зуны халууныг хонь хариулж гэтэлгэх бөгөөд намар ичиж хавар гарагч тарваганаас зовлонтойгоор он жил нөхцүүлнэ. (Д.Н) C. Тааламжтай сайхан хавар, найртай сайхан хавар Дахин дахин ирж дэлхий дахиныг гийгүүлнэ. (Д.Н) D. Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. (Д.Н) E. Хаврын хурц наранд өвлийн хунгарласан цас хайлж, газрын хөрсийг чийгтүүлнэ. (Д.Н) Тайлбар: Өгсөн хоѐр мөр нь жил жил ээлжлэн солигддог улирлын онцлогийг илэрхийлсэн тул эхийн хэсэгт ойролцоо санаатай өгүүлбэр болох С хариулт нь зөв болно. А, В, D, Е гэсэн хариултын хувилбарууд нь тохирохгүй. 26. Дараах хэсэгт нутгийн аялгууны үг хэрэглэснийг хэрхэн дүгнэх вэ? Монгол хэлний хичээлийн шалгалтын дэвтэр ХУВИЛБАР - А 6

25. Эхийн дараах хэсэгтэй дүрслэлийн утга нь тохирох өгүүлбэрийг олоорой. Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар Монголын сайхан оронд жил жил дэлгэр A. Хаврын сүүл сар хүн бүхний сэтгэлийг хөдөлгөсөн сайхан өглөө байв. (Д.Н) B. Өвлийн хүйтнийг адуу манаж өнгөрүүлэн, зуны халууныг хонь хариулж гэтэлгэх бөгөөд намар ичиж хавар гарагч тарваганаас зовлонтойгоор он жил нөхцүүлнэ. (Д.Н) C. Тааламжтай сайхан хавар, найртай сайхан хавар Дахин дахин ирж дэлхий дахиныг гийгүүлнэ. (Д.Н) D. Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. (Д.Н) E. Хаврын хурц наранд өвлийн хунгарласан цас хайлж, газрын хөрсийг чийгтүүлнэ. (Д.Н) Тайлбар: Өгсөн хоѐр мөр нь жил жил ээлжлэн солигддог улирлын онцлогийг илэрхийлсэн тул эхийн хэсэгт ойролцоо санаатай өгүүлбэр болох С хариулт нь зөв болно. А, В, D, Е гэсэн хариултын хувилбарууд нь тохирохгүй.

 

 Дараах хэсэгт нутгийн аялгууны үг хэрэглэснийг хэрхэн дүгнэх вэ?

 

Монгол хэлний хичээлийн шалгалт ХУВИЛБАР - А 6

“Аяа шамдаа л адил басганыг би Онон худар эрээд эрээд Олохгүйб даа” гэж Омголон залуу санаа алдана. (Р.Ч) A. Нутгийн аялгууны үгсийн утга ойлгомжгүй, тодорхойгүй байгаа тул аль ч найруулгад хэрэглэхгүй. B. Зохиолын баатрын дүрийг тодруулах үүргээр уран зохиолын найруулгад хэрэглэнэ. C. Утга зохиолын хэлэнд идэвхтэй хэрэглэгддэг үгс. D. Аль ч найруулгад үүнийг чөлөөтэй хэрэглэж болно. E. Зөвхөн эрдэм шинжилгээний найруулгад хэрэглэж болно. Тайлбар: Энэ даалгаварт нутгийн аялгууны үг хэрэглэсэн жишээ өгсөн нь зохиолын баатрын дүрийг тодруулах үүргээр уран зохиолын найруулгад хэрэглэдэг болохыг харуулсан тул В хариулт нь зөв болно. А, С, D, Е гэсэн хариултын хувилбарууд нь тохирохгүй. 27. Дараах хэсгийн тодруулсан бүтээврийн баймж утгатай хамгийн ойр хэсгийг олоорой. Эелдэг урьхан амьсгал ариухнаар үнэртээд Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ A. Хөвсгөрхөн цагаан үүл нь хөвөлзөнхөн нүүдэллэнэ. B. Тавьхан лангийн үнэтэй миний ээж хаачив? C. Жижигхэн гацуурхан өвөл хүйтэн байна даа D. Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би E. Аавгүйхэн ботго нь араар тэнээд буйлна

Тайлбар: Өгсөн хэсгийн тодруулсан бүтээвэр (-хан4) утгатай хамгийн ойр тохирох хариулт нь А хувилбар болно. В, С, D, Е гэсэн хариултууд нь чамласан, багасгасан, үйлийн бахархсан утгыг илэрхийлэх тул тохирохгүй. 28. Дараах өгүүлбэрийн утга санааг эсрэг санаагаар солин найруулахад цэгийн оронд дарааллаараа тохирох хэсгийг ол. Олонд тус хүргэгчдийн бие амар

Олонд тус ... хүргэгчдийн бие амар...


Бичсэн: davaasuren цаг: 10:15 | Онцгой биш
Холбоос | email -ээр явуулах |


Сэтгэгдэл:





:-)
 
xaax