Чээж бичиг-1 (20 үгтэй, 1 үг= 5оноо)
Гуравласан үйлчилгээг сурталчлах гавьяат тамирчны тухай сурвалжилга бичүүлбэл аяллаар явуулахыг амлажээ.Тоглож наадахаа болиод, наадхаа хураачихыг сануулчхаарай. “Санаачилга” клубийн оюутан Байгальмаа “Байгаль нуурын байгалийн тогтцыг судалсан нь” сэдвээр курсийн ажил бичиж дуусжээ.Төвөд хэлний түвшин тогтоох шалгалтаа өгчхөөд, сэтгэл төвшин харьжээ.Минутыг секундийн хуваариар тэмдэглүүлбэл мэдлэг батажна.Танд амжилт хүсэж байна.
Тайлбар:
1. гуравласан
А.гурав + Л=гуравЛА , ам + Л= амЛА
7+Л=Лэ
Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд үйл үг бүтээх “-Л” дагаврыг бичихэд зохих балархай эгшгийг хойно нь бичнэ.
Б.гуравла+ сан= гуравласан Э +Г=Ш
Эгшгээр төгссөн үгэнд гийгүүлэгчээр эхэлсэн залгаврыг шууд залгана.
2.сурталчлах
сурталчил + х= сурталчлах Г+Г=Э
Гийгүүлэгчээр төгссөн үгэнд гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахад дунд нь эгшиг бичвэл ( үйл үгийн “-Х” өмнөө эгшигтэй ) төгсгөлийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг бусад дүрэмд харшлахгүй бол гээгдэнэ.Учир нь “и” эгшиг нь “Л” эгшигт гийгүүлэгчийг эгшигжүүлэх үүрэгтэй боловч үйл үгийн “-Х” –гийн шаадлагаар бичсэн “а” эгшгээр эгшигжиж байгаа тул үүрэггүй болж байна.
3. гавьяа
Монгол бичигт гийгүүлэгчийн дараа орсон “и” эгшиг нь өмнөх гийгүүлэгчээ зөөлрүүлдэг.Жишээ нь: мори (морь), хони (хонь)...
Иймд “гавьяа, адьяа, сумьяа, завьяа, адьяа” гэх мэт үгсийг “Ь” –тэй бичнэ
4.тамирчны
тамирчин + ы= тамирчны Г+ЭЭ=Э
Гийгүүлэгчээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад төгсгөлийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг бусад дүрэмд харшлахгүй бол гээгдэнэ. “и” эгшиг нь “Н” эгшигт гийгүүлэгчийг эгшигжүүлж байсан ч “-Ы” залгаврын эгшгээр эгшигжсэн тул шаардлагагүй болж гээгдэнэ.
5.сурвалжилга, санаачилга
А.сурвалж + Л = сурвалжИЛ
9+Л=эЛ, Ж,Ч,Ш+И
Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд үйл үг бүтээх “-Л” дагаврыг залгахдаа зохих балархай эгшгийг өмнө нь бичнэ.Үгийн дунд “Ж, Ч, Ш” гийгүүлэгчийн дараа эгшиг бичих шаардлагатай бол зөвхөн “И” бичнэ.
Б.сурвалжил+ГА= сурвалжилга ,
Г+НА4 ,ГА2 = Э
В. сана+аа+чил= санааЧИЛ + ГА
Дараалсан хоёр гийгүүлэгчийн II нь хэлний үзүүрийн “Н” буюу НА,НЭ, НО, НӨ , эсвэл хоолойн “Г” буюу “ГА, ГО” байвал эгшиггүй бичнэ.
6.бичүүлбэл, тэмдэглүүлбэл
бичүүЛ+БЭЛ, тэмдэглүүЛ+БЭЛ
НоМЛоВ+Б (-бал4, -бэр 4, бэ?)
Үгийн дунд “Н,М,Л,В” гийгүүлэгчээр төгссөн үгэнд “Б” бичнэ.
7.аяллаар
А.аял +Л=аялАл Э7Э
Эгшигт гийгүүлэгч үгэнд орохдоо аль тод хэлэгдэх талдаа заавал эгшигтэй байна.
Үйл үг бүтээх “-Л” дагавар биш.”аял” гэдэг үйл үгээс “аялал” гэдэг нэр үг бүтэж байгаа тул ийм дүрмээр бичнэ.
Б.аялАл+аар= аяллаар Г+ЭЭ=Э
8.явуулахаар
А. явуул + -Х= явуулАХ эХ
Үйл үгийн “-Х” өмнөө заавал эгшигтэй байна.
Б.явуулАХ + аар = явуулАХаар Г+ЭЭ=Э боловч “эХ” тул балархай эгшгийг гээхгүй.
9.наадахаа
А.наад+ Х= нааДАХ 9+9=Э
Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд заримдаг гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахад сүүлийн заримдаг аль тод хэлэгдэх талдаа ЭГШИГТЭЙ байна.
Б.наадах + аа = наадахаа
Г+ЭЭ=Э боловч “эХ” тул балархай эгшгийг гээхгүй. Үйл үгийн “-х” –гийн дараа тийн ялгал, хамаатуулахын нөхцөл ордог. Хамаатуулахын “-аа” нөхцөлийн өмнө ЗТЯ-ын нөхцөлийн тэг хувилбар оржээ. Үүнийг “юуг ? ” (болих) гэсэн асуултаар таньж байна.
10.наадхаа
А.наад + “-Х” (ажлаа гэсэн утгатай)
9+9=Э
Хамааруулах “-Х” дагаврыг “И ба Ь”-гүй бичнэ. Ингэхдээ эгшигт ба заримдаг гийгүүлэгчийн дүрэм болон бусад дүрмийг харгалзана.Жишээ нь: гадуур+Х, гадна+Х, дээр+Х , дотор+Х, хойгуур+Х, цаад+Х= цаадаХ, хойш+Х=хойшиХ ...
Б.наадах + аа = наадхаа Г+ЭЭ=Э
Гийгүүлэгчээр төгссөн үгэнд уртэгшгээр эхэлсэн залгавар залгахад төгсгөлийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг бусад дүрэмд харшлахгүй бол гээгдэнэ.
Үйл үгийн “-Х” биш, хамааруулах “-Х” дагавар тул түүний өмнөх “а” эгшиг заримдаг гийгүүлэгч “-Х”-г эгшигжүүлж байсан ч “-аа” залгаврын эгшгээр эгшигжсэн тул шаардлагагүй болон, гээгдэнэ.
11.хураачихыг
хураачих+ “-ЫГ” = хураачИХыг Г+ЭЭ=Э боловч “эХ” тул балархай эгшгийг гээхгүй. Үйл үгийн “-х” –гийн дараа тийн ялгал, хамаатуулахын нөхцөл ордог.
12.сануулчхаарай, өгчхөөд
сануулчих + аарай = сануулчхаарай , өгчих+өөд=өгчхөөд Г+ЭЭ=Э
Гийгүүлэгчээр төгссөн үгэнд уртэгшгээр эхэлсэн залгавар залгахад төгсгөлийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг бусад дүрэмд харшлахгүй бол гээгдэнэ.
Үйл үгийн “-Х” биш, бүрмөсөн үйлдэх байдлын “-ЧИХ” нөхцөл байна. “ЧИХ” дагаврын бүтэц дэх “И” эгшиг заримдаг гийгүүлэгч “-Х”-г эгшигжүүлж байсан ч “-аарай, -өөд” залгаврын эгшгээр эгшигжсэн тул шаардлагагүй болон, гээгдэнэ.Үйл үгийн “-Х” бол ардаа тийн ялгалын нөхцөл авна.
13.клубийн, курсийн
клуб + ийн = клубийн , курс + ийн = курсийн, секунд + ийн = секундийн У=Ү
Гадаад үгийн “У” –г монгол хэлний “Ү”-тэй адилтгаж эм үгийн залгавар залгана.
Эм үг тул “-ээр, -ээс, -тэй” гэх мэт залгавар залгана.
14.минутыг
минут + ыг = минутыг
Гадаад үгэнд эр, эм эгшиг холилдон орвол эр эгшигт зохицуулан залгавар залгана. Эр үг тул “-аар,-аас, -тай” гэх мэт эр үгийн залгавар залгана.
15.Байгаль, байгаль
Байгаль (нуур) , байгаль (дэлхий ) гэж адил “Ь”-тэй бичнэ.
16.тогтцыг
А.тогт + ц = тогтОЦ 9+9=Э
Б.тогтоц + ыг = тогтцыг Г+ЭЭ=Э
Гийгүүлэгчээр төгссөн үгэнд уртэгшгээр эхэлсэн залгавар залгахад төгсгөлийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг бусад дүрэмд харшлахгүй бол гээгдэнэ.
“О” эгшиг заримдаг гийгүүлэгч “-Ц”-г эгшигжүүлж байсан ч “ыг ” залгаврын эгшгээр эгшигжсэн тул шаардлагагүй болон, гээгдэнэ.
17.Төвөд
Төвд ( хэл) гэж бичихгүй “Төвөд” гэж бичихээр тогтсон.
18. түвшин (хэмжээ ), төвшин (амгалан ) гэж ялгаж бичнэ.
19.хүсэж, дуусжээ
А.хүс + ж = хүсэж, дуус + жээ
9 + “-Ж, -ЖЭЭ”
Зэрэгцүүлэн холбох “-Ж,-Ч” нөхцөлийг заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд залгана.Ингэхдээ 9+9=Э дүрмээр бичнэ.Жишээ нь: заС+Ж= засаж, хаС+Ж= хасаж, тоС+Ж= тосож, туС+Ж= тусаж, дууС+Ж= дуусаж...
Б.Өнгөрсөн цагийн “-жээ” нөхцөлийг энэ дүрмээр бичнэ.
20.хуваарь
хуваа + рь = хуваарь “хувиар” гэж бичихгүй.
“хуваа” гэсэн үйл үгэнд нэр үг бүтээх
“-рь” дагавар залгаж бүтсэн.Жишээ нь буу + рь, суу + рь...
21.батажна, мөнхөжнө, усажна, энхэжнэ
А.бат + ж = батАЖ, мөнх + ж = мөнхӨЖ , ус +ж = усАЖ , энх +ж = энхЭЖ
9+9=Э
Б.батаж + НА= батажна, мөнхөж + НӨ = мөнхөжнө, усаж + НА= усажна , энхэж + НЭ= энхэжнэ Г+НА4 ,ГА2 = Э
Дараалсан хоёр гийгүүлэгчийн II нь хэлний үзүүрийн “Н” буюу НА,НЭ, НО,
НӨ , эсвэл хоолойн “Г” буюу “ГА, ГО” байвал эгшиггүй бичнэ.
22. танд “таньд” гэж бичихгүй.
II биеийн төлөөний үг “та” нь тийн ялгалын нөхцөлөөр хувилахдаа тогтворгүй “Н” авдаг.
Жишээ нь: та + ыг= таНыг, та + ы = таНы, та + аас= таНаас,та + аар =таНаар, та + тай= таНтай, та + руу= таН руу
23.”Санаачилга”, “Байгаль нуурын байгалийн тогтцыг судалсан нь” гэж хашилтад бичнэ.
Хашилтыг:
А.Ном зохиол, сонин сэтгүүл,албан байгуул-лага,хамтлаг зэрэгт оноосон нэрийг бичихэд
Б.Шууд хэлсэн хөндлөнгийн үгийг бичихэд
В.Үгийг үгийн сангийн утгаар биш, онцлон заасан, егөөдсөн утгаар хэрэглэсэн бол бичнэ.