Ярианы найруулга
Хэл яриа нь хүмүүсийн санаа бодлоо солилцох бие биеэ ойлгох харилцааны чухал хэрэглүүр болдог.Тэгээд ч уран яруу ойлгомжтой ,эмх цэгцтэй ярих нь соёлт хүний нэг шалгуур юм.Ярианы найруулга нь бичгэн найруулгаас их түүхтэй.Учир нь хун төрөлхтөн хэлтэй болсон тэр цагаас ярианы найруулга үүсчээ.Өөрөөр хүн төрөлхтөн хэлтэй болсон тэр цагаас өөрийн санааа бодлыг эмх цэгцтэй, ойлгомжтой илэрхийлэх шаардлагатай болсон юм.
Ярианы хэлийг хар болон боловсон хэл гэж 2 ангилдаг.
Хар яриа гэдэг нь утга зохиолын хэм хэмжээнд төдийлөн нийцэхгүй идэвхгүй үгийн сангийн үг болох этгээд бүдүүлэг үг зэргийг хэрэглэсэн яриа.Харин боловсон яриа гэдэг нь утга зохиолын хэм хэмжээнд нийцсэн албаны бөгөөд соёл боловсролтой хүний өдөр тутмын яриа юм.Өөрөөр хэлбэл этгээд гажууд үг үгүй зөв энгийн яриа юм.
Мөн яриаг санаанаасаа чөлөөтэй ярьж байна уу?эсвэл бичиж төлөвлөсөн зүйлийг харж бэлдэж ярьж байна уу? гэдгээс хамааран
1. Аман яриа
2. Аман бичгийн яриа гэж 2 ангилдаг.
Аман яриа гэдэг нь тайлбар,зөвөлгөө өгөх зэрэг урьдчилан бэлтгэгээгүй яриа байна.Харин аман бичгийн яриа гэдэгт урьдчилж төлөвлөсөн лекц,илтгэл зэрэг орно.
Ярианы найруулга дараах онцлогтой.
1. Хэлж ярих гэж буй зүйлээ урьдчилан төлөвлөж нягталдаггүй.Өгүүлбэр ,үгийн сонголтод урьдчилан анхаардаггүйт өгүүлбэрийн зохион байгуулалт нь бичгийн хэлнийх шиг нягт нямбай болдоггүй.
2. Яриаг ойлгомжтой болгоход хам сэдэв чухал үүрэгтэй.(Хам сэдэв-нэгсэдвийн дор агуулагдсан өгүүлбэр)
3. Яриаг ойлгомжтой болгоход дохио,зангаа биеийн хувирал чухал үүрэгтэй.
4. Мөн яриаг ойлгомжтой болгоход хэлэх аялга чухал үүрэгтэй.(хэлэх аялга-хүний ярианы ерөнхий дүр төрх бөгөөд аялгыг 1.Өсөн дээшлэх 2.Буурч уруудах 3.Тэгш гэж ангилдаг.
5. Ярианы найруулга нь үгийнсангийн хувьд дараах онцлогтой.
a) Ярианы найруулга нь өөрийн гэсэн үгийн сантай. Жишээ нь: цаас(ярианы хэл)-төгрөг(бичгийн хэл)...
b) Ярианы хэлэнд хэлц үгийг элбэг ашигладаг. Жишээ нь: За гэвэл ёогүй,Хоёрын хооронд....г.м
c) Ярианы хэлэнд гадаад үгийг хэрэглэхдээ тэр хэвээр нь буюу дуудлагаар нь хэрэглэдэг.
6.Өгүүлбэрзүйн хувьд дараах онцлогтой.
a. Энгийн өүүлбэр элбэг байдаг.Нийлмэл өгүүлбэр дотроос хэлэх аялгаар холбогдсон ЗНӨ зонхилдог.Харин УНӨ ховор тохиолддог.
b. Сэтгэлийн хөдөлгөөн аясыг илэрхийлэх аялга үг ,өгүүлбэр элбэг байна.Пөөх, Паах, Хүүе гэх мэт
c. Нэгэнт яриаг урьдчилан төлөвлөдөггүй учраас өгүүлбэрийн гишүүдийн байр нь төдийлөн тогтвортой биш.
7.Ярианы найруулга нь үгзүйн хувьд дараах онцлогтой.
A. Сэтгэлийн аяс илэрхийлэх –хан4 дагавар түгээмэл байдаг.
B. Бүрмөсөн үйлдэх байдлын “–чих” ,эрчимтэй үйлдэх байдлын “-схий” дагаврууд олон хэрэглэгддэг.
C. Тухайн үйл явдлыг төгс илэрхийлэхдээ урьдчилан холбох “–аад” нөхцөл ба “орхи” гэсэн үгийн нийлцээс үүссэн “-аадах, -ээдэх, өөдөх, -оодох” гэсэн бүтцээр илэрхийлдэг. Жишээ нь:өгөөдөх-өгөөд орхи
Хүний хэл яриа нь тэр хүний дүр төрх зан чанарын илэрхийлэл болж байдаг.Ийм учраас хэл яриандаа анхаарах зүйл бол ярианы найруулга,түүний хэм хэмжээ юм.Хэл ярианд байх зөв чанарыг эрдэмтэн Ц.Сүхбаатар дараах байдлаар тодорхойлжээ.
1. Хэл ярианы зөв чанар-Яриандаа аливаа үгийг утгын хувьд зөв сонгож хэрэглэнэ гэсэн үг.
2. Хэл ярианы онч чанар-Ярьж буй хүн санаагаа оновчтой ярьж хэрэглэнэ гэсэн үг.
3. Хэл ярианы тодорхой чанар- Энэ нь өгүүлэгчийн яриаг хэн ч сонссон ухаж ойлгож болохуйц байна гэсэн үг.
4. Хэл ярианы учирзүйн уялдаат чанар- Энэ нь өгүүлэгч этгээдийн яриа учирзүйн дэс дараатай буюу логиктой байна гэсэн үг.
5. Хэл ярианы эгэл жирийн чанар-Үг хачир нэмэхгүй байх
6. Хэл ярианы товч нягт байх чанар-Энэ нь аливаа яриа нь дэмий нуршсан зүйлгүй ач холбогдолтой зүйлийг нуршаагүй байх
7. Хэл ярианы цэвэр ариун чанар-Хэл ярианд этгээд бүдүүлэг үг ороогүй уран зохиолын хэм хэмжээний дагуу байна.Мөн харь хэлний үгийг хэрэглэхгүй байх
8. Хэл ярианы яруу сайхан дурслэх чанар-Энэ нь сонсогч этгээд өгүүлэгч хүний яриаг сэтгэл хөдлөн сонсох буюу сонсогч этгээдэд сэтгэл хөдлөн хүлээн авахуйцаар дүрслэл сайтай ярина гэсэн үг.
9. Хэл ярианы сонсголонтой байх чанар- Аливаа яриаг хүний чихэнд сонсголонтой сэтгэлт нийцтэй ярих
10. Хэл ярианы баялаг чанар-Энэ нь үгийнсангийн хувьд баялаг үгийн олон утга хэв шинжийг хэрэглэж чадсан яриа
Ярианы хэл,бичгийн хэл 2нь харилцан холбоотой боловч найруулгын хувьд ихээхэн ялгаатай.
Тодруулбал:Ярианы хэл нь бичгийн хэлнээс уян налархай хурдан хувьсаж хөгждөг.Бичгийн найруулгад үгийн байр зэргийг төдийлөн өөрчилж,гажуудуулж болдоггүй бол ярианы найруулгад үгийн байр дэс дарааг өөрчилж болохын хамт хэлний яриандаа юуг чухалчилж байгаагаа илэрхийлж болдог.Бичгийн найруулгад өгүүлбэрийн гишүүдийн байр тогтвортой байдаг бол ярианы найруулгад чөлөөтэй өөрчилж сэлгэх боломжтой. Ярианы найруулгыг бичгийн найруулгад тэр дундаа уран зохиолын найруулгад илүү ашигладаг.Мөн хэт албархаг байдлыг хэрэглэх нь ярианы найруулгад тохиромжгүй.
Ярианы найруулгыг дээд,дунд,доод гэж ангилдаг.
Дээд найруулгад нь ярианы хүндэтгэлийн,эрхэмсэг, найруулга багтах бол дундад нь ерийн,энгийн нь багтдаг бол харин доод найруулгад доромж үг хэллэг орно.Энэ нь нэг талаас монголчуудын нэр цээрлэх, эерүүлэн хэлэх ёстой холбоотой байдаг.
Ярианы найруулгад хамааруулан үзэх нэг голчухал зүйл бол ярианы соёл юм.Ярианы соёлыг эзэмшинэ гэдэг нь хаана хэнтэй ямар нөхцөлд ,ямар асуудлаар ярилцах гэж байгаадаа тохируулан илүү дутуу үг үгүй,этгээд бүдүүлэг үг хэрэглэхгүй эелдэг боловсон ярих чадвар юм.Ярианы хэлний найруулгын бас нэг онцлог зүйл нь албан хэрэг хурал цуглаан радио телевиз зэрэгт утга зохиолын хэлний суурь аялгуу болох халх аялгуунаас өөр нутгийн аялгуу хэрэглэхийг хориглодог байна.